АНУ-ын Төрийн департаментын төлөөлөгч Монгол Улсад айлчилна

Автор | Zindaa.mn
2015 оны 09 сарын 01

АНУ-ын Төрийн департаментын Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн асуудал хариуцсан туслах Даниель Рассел Мьянмар, Хятад, Монгол Улсад айлчлахаар болжээ. Төрийн нарийн бичгийн дарга Жон Керригийн туслах тэрбээр энэ сар буюу есдүгээр сарын 3-5-нд Мьянмарт, 6-8-нд Хятадад, 8-9-нд Монгол Улсад айлчлах аж. Даниель Рассел Мьянмарын Нейпьидо, Рангун хотод айлчлах хугацаандаа тус улсын Засгийн газрын өндөр албан тушаалтнууд, Аун Сан Су Чи болон иргэний нийгмийнхэнтэй уулзаж 11 сарын 8-нд болох бүх нийтийн сонгуулийн бэлтгэл ажлын талаар хэлэлцэхээс гадна энэхүү үйл хэрэгт АНУ-ын дэмжлэгийг үзүүлэх юм байна. Харин энэ сарын 6-8-нд Хятадын Бээжинд хотод айлчлах үеэрээ тус улсын Засгийн газрын өндөр албан тушаалтнуудтай хоёр орны харилцааны чухал асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Тэгвэл Даниель Рассел энэ удаагийн айлчлалынхаа сүүлийн зогсоол болгосон Монгол Улсад айлчлахдаа Улаанбаатар хотод зочилж Засгийн газрын өндөр албан тушаалтнуудтай уулзах бөгөөд энэ үеэр хоёр орны түншлэлийн талаар хэлэлцэж, ардчиллын 25 жилийн ойн баярын мэндийг Монгол Улсад хүргэх ажээ.      

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top