Хурандаа Д.Ганбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 09 сарын 02

Монгол Улсын Ерөнхий сайдын ажил сайжруулахаар өгсөн үүрэг даалгаврын дагуу Чингис хаан Олон улсын нисэх онгоцны буудал дахь Хилийн 0218 дугаар ангийн захирагч, хурандаа Д.Ганбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Түүний оронд Увс аймаг дахь Хилийн 0311 дүгээр ангийн захирагчаар ажиллаж байсан хурандаа Д.Бат-Эрдэнийг сэлгэн томилсон байна.
 
Харин Хилийн 0311 дүгээр ангийн захирагчаар ХХЕГ-ын Хил хамгаалалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн, хурандаа Г.Ган-Эрдэнийг томилжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top