Нийтийн тээврийн орлогыг нийтэд ил байлгах ёстой

Автор | Zindaa.mn
2015 оны 09 сарын 02

Том оврын автобус эрхлэгчдийн холбооноос нийтийн тээврийн орлогыг нийтэд ил тод байлгах шаардлагатай гэж үзэж байна.

Нийтийн тээврийн шинэ систем нэвтэрснээс хойш "Улаанбаатар смарт карт" компанид өдөрт 170 орчим сая төгрөгийн орлого төвлөрч байгаа юм.

Тодруулбал, 130 мянга орчим иргэн смарт карт авснаас өдөрт 20 сая төгрөг, харин бэлэн мөнгөөр үйлчлүүлэгчдээс 150 орчим сая төгрөгийн орлого төвлөрдөг дүн гарчээ. Хуучин тасалбар тасалж байх үед өдөрт 250 орчим сая төгрөгийн орлого төвлөрдөг байсан.

Иймээс одоо орлогын нэгдсэн мэдээллийг олон нийтэд ил болгох хэрэгтэй гэж Том оврын автобус эрхлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Ж.Дамдинсүрэн ярьсан юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
er(202.179.20.71) 2015 оны 09 сарын 02

ЧД-ийн 17-р хороо, Сурагчын 14-0202 тоот Худаг, буудал, бүх үйлчилгээндээ ойрхон 84м2 байшинтай, 347м2 тэгшхэн газартай хашааг 25саяаас зарна, утас: 88757462, 88058180

0  |  0
Top