Л.Гансүхийн шүүх хурал дахин хойшлогдлоо

Автор | Zindaa.mn
2015 оны 09 сарын 02

Өнөөдөр өглөө 9:00 цагт болох байсан Л.Гансүхийн шүүх хурал хойшилсон байна. Уг шүүх хурал өмнө нь хоёр ч удаа хойшлоод байсан бөгөөд өнөөдөр хойшилсноор гурав дахиа хойшилж байгаа нь энэ юм. Шүүх хуралд Ерөнхий сайд Н.Алтанхуяг гэрчээр оролцох хүсэлтээ гаргаж өнөөдөр өөрийн биеэр шүүх хуралдаан дээр хүрэлцэн ирсэн юм. Харин шинжээчийн зүгээс шүүх хуралд Багануурын нүүрсний уурхайн удирдлагуудыг оролцуулах хүсэлт гаргажээ. Тиймээс уг хүсэлтийг хүлээн авч гэрчүүд ирээгүй гэсэн үндэслэлээр шүүх хуралдаадыг энэ сарын 10-ны өдрийг хүртэл хойшлууллаа. Дараагийн шүүх хурал хорих 461-р ангид болохоор товлогдсон байна. Өнөөдрийн шүүх хуралдааныг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулахаарр болоод байсан билээ.

Л.Гансүхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3, 263.2-т зааснаар буруутган шүүх юм. Түүнийг Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрийн хөрөнгөнөөс 13 тэрбум төгрөг завшуулсан байж болзошгүй хэрэгт буруутган шүүж буй билээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
urgin(202.70.43.18) 2015 оны 09 сарын 02

Shuuh hurlaa hiij chadahgui ul yalih shaltgaan gargaj urgelj hoishluulah yum Manai shuuh ajlaa hiij chadahaa bolj dee Tovolson tsagt ni hurlaa hiilgej surgah heregtei huuchin ingedgui l baisan bishuu Deed shuuhiin darga naraa

0  |  0
Top