Хогонд ч гэсэн гэр бий

Автор | Zindaa.mn
2015 оны 09 сарын 02

Ил задгай хог хаягдлыг цэвэрлэх зорилготой #ХогBucketChallenge Монгол орон даяар амжилттай өрнөсөн билээ. Энэхүү аянд Улаанбаатар, Дархан, Хөвсгөл аймгийн Юнителийн салбарын нийт 150 гаруй ажилтнууд оролцсон байна.

Аянд оролцсон ажилтнууд "Хаясан хогийг түүнэ гэдэг хэзээ ч барагдахгүй. Хүмүүс ил задгай хог хаяхаа больж, зөвхөн хогийн саванд л хог хаях уриалгыг гаргая" хэмээн ОХУ-д амжилттай хэрэгжсэн "Хогонд ч гэсэн гэр бий. Хогийг зөвхөн хогийн саванд" хэмээх уриалгыг гаргаж, энэхүү уриан доор нийгэмд чиглэсэн сурталчилгааны ажлуудыг хийж эхлэсэн байна. Уг ажлыг дэмжсэн Хан-Уул дүүргийн Тохижилт үйлчилгээний төвийн хамт олонд  "Юнител"-ийн нийт ажилчид талархаж байгаагаа мөн илэрхийлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top