Их мастер Инна Ивахинова 100 хүнтэй зэрэг тоглоно хэмээн аархав

Автор | Zindaa.mn
2015 оны 09 сарын 02

Гайгүй сайн шатар тоглочихдог хүний хувьд сонсууштай нэгэн мэдэгдлийг Буриадын шатрын их мастер Инна Ивахинова хийлээ. Шатрын спортын хамгийн том аархал бол олон хүнтэй зэрэг тоглох явдал бөгөөд Инна Ивахинова өөртэй нь нэгэн зэрэг тоглох хүмүүсийг урилаа.  Тэр насанд хүрэгч, хүүхдүүд хамаагүй шатар мэддэг л бол өөртэй нь тоглохыг урьсан бөгөөд 100 хүнтэй нэгэн зэрэг тоглох гэнэ. Жирийн шатарчин битгий хэл мастер хүн ч нэгэн зэрэг олон  хүнтэй шатар тоглоход хэдэн хоног нойргүй явсан юм шиг толгой нь эргэж, урьд хойно нь оруулан бодож, бодож байсан зүйлээ мартаж нэг ёсондоо мангуу хүн шиг болдог гэж тэртээ нэгэн мастер шатарчин хэлж байсан удаатай. Тэгвэл Буриадын шилдэг эмэгтэй шатар, олон улсын шатрын их мастер, ОХУ-ын аварга, Европын хоёр удаагийн аварга Инна Ивахинова есдүгээр сарын 3-нд буюу энэ өдөр болох “Хотын өдөр” баярт зориулан 100 хүнтэй зэрэг тоглохоор болжээ. Ингэхдээ зүгээр ч нэг шатар мэддэг хүмүүстэй тоглохгүй бөгөөд аль болох мэргэжлийн түвшний шатарчдыг сонгон тоглох гэнэ. Оролцогчдоос ямар нэгэн төлбөр авахгүй бөгөөд гагцхүү урьдчилан бүртгүүлж оролцох эрх авах аж. Харин энэхүү 100 өргийн тоглолт орон нутгийн цагаар 9 сарын 3-ны өдрийн 15:00-18:00 цагийн хооронд ОХУ-ын Драмын театрын талбайд болох юм байна. Мөн дэлгэрэнгүй мэдээллийг “+7 (3012) 31-55-56, 61-73-73” утсаар лавлах боломжтой аж.   


Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mgl(202.179.11.34) 2015 оны 09 сарын 02

good

0  |  0
chess(103.9.90.130) 2015 оны 09 сарын 02

good

0  |  0
Top