Шашны байгууллагууд бүртгэлгүй эмээр эмчилж байжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 09 сарын 02

НМХГ-аас сүм хийд, шашны далбаанд дор хүмүүнлэгийн байгууллагаас санхүүждэг, буяны гэх тодотголтой эм, эмнэлэгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад шалгалт хийжээ.

Тус байгууллагаас өнөөдөр шалгалтын талаар мэдээлэл хийв.

Шалгалтаар Баянзүрх дүүрэгт байрлах Грийн Хоум нийгэмлэгийн дэргэдэх “Грийн Хоум” эмнэлэг өвчтнүүддээ бүртгэлгүй эм олгож байсан нь тогтоогджээ. Тус эмнэлгээс л таван зөрчил илрүүлсэн байна. Тодруулбал 

1. Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэлгүй, хэрэглэх заавар тодорхойгүй эмийг өвчтөнүүддээ өгсөн.

2. Мансууруулах эмийн нэр цуврал, хэрэглэсэн аргыг өвчтөний түүхэнд бичиж баталгаажуулаагүй.

3. Эмнэлгийн байршил, өрөө, байр стандартын шаардлага хангахгүй.

4. Мэргэшсэн ариутгагчгүй, эрүүл ахуйч, халдвар судлагч их эмчгүй.

5. Эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх стандарт мөрдөж ажиллаагүй зэрэг зөрчил илрүүлжээ.

Иймээс “Грийн Хоум” эмнэлгийн үйл ажиллагааг түр зогсоож, 1900 мянган төгрөгөөр торгосон байна. Мөн бүртгэлгүй 28 нэрийн 24 мянга гаруй ширхэг эмийг хурааж устгалын комисст хүлээлгэн өгчээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
dabaa(202.55.180.8) 2015 оны 09 сарын 08

Afrikt anx gadniixan shashnaa oruulj xumuuciig tataj daraa ni tseregee oruulj daraa ni uul uurxain konfaniud ni oruulj baigaliin baylagiig ni xobx corj odoo Afrik tibeeree yduural gadagshaa tsaachlalaar garcaar l baina ene uil ybdal onoodor Mongol ulcad dabtagdaj baina Amerik terguutei ulc ornuud xogjij bui ornii baigaliin baylagiig corj baina.

0  |  0
irgen(103.26.193.165) 2015 оны 09 сарын 02

zevseg bariaguich dalduur hun aldag iim emneleguudiig haaj udirdlaiig ni shorond hii .talhnii munguur torgoj ard olniig hyyrahaa boli .............

0  |  0
Top