Хөвсгөлд гарсан түймрийг цурманд оруулж чадахгүй байна

Автор | Zindaa.mn
2015 оны 09 сарын 02

Өнгөрсөн наймдугаар сарын 27-нд Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ, Цагааннуур сумын заагт байрлах Хоолойн зах багийн "Хар давааны Ам" гэдэг газарт ой хээрийн түймэр гарсан. Тэгвэл уг түймрийг өнөөдрийг хүртэл унтрааж чадаагүй байгаа талаар Онцгой байдлын газраас мэдээллээ. Түймрийг унтраахаар 24 албан хаагч, хоёр автомашин, орон нутгийн 48 иргэн, 5 автомашин ажиллаж байгаа аж. Гэсэн хэдий ч түймрийг цурманд оруулж чадахгүй байгаа бөгөөд түймэр дэгдсэн газар хуурайшилт, салхи ихтэй байгаагаас хүндрэл учраад байгаа аж.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top