Цагдаагийн алба хаагч амиа хорложээ

Автор | Zindaa.mn
2015 оны 09 сарын 03

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр, нэгдүгээр хорооллын 112 дугаар цэцэрлэгийн хашаанд өнгөрсөн сарын 28-29-нд шилжих шөнө нэгэн иргэн амиа алдсан хэрэг гарчээ. Тодруулбал тус дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтсийн жижүүрийн мөрдөн байцаагч ахмад 30 настай А гэгч амиа хорлосон байсан талаар баттай эх сурвалж мэдээллээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар тэрбээр амиа хорлох үедээ согтуу байсан бөгөөд өөрийгөө боомилсон нь тогтоогджээ. Уг хэргийг  тус дүүргийн цагдаагийн  хэлтэст шалгаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top