Төрийн сангийн тэтгэлгийн хугацаа дуусчээ

Автор | Zindaa.mn
2015 оны 09 сарын 03

Шинээр их дээд сургуульд элсэж байгаа оюутнууд хөнгөлөлттэй зээлд хамрагдахын тулд ЭЕШ-ын 600-гаас дээш оноотой байх ёстой юм.

Журмыг хангасан бичиг баримтыг боловсролын сургалтын байгууллагуудад хүлээн авсан бөгөөд хугацаа нь өчигдөр дуусчээ. 

Түүнчлэн хөнгөлөлттэй зээлд хагас өнчин, малчин, нэн ядуу өрхийн болон цэргийн албыг хоёр жилээс дээш хугацаагаар хаасан оюутнууд хамрагдах боломжтой. Энэ зээлийн санхүүжилт нь ангиасаа шалтгаалж 350-650 мянган төгрөгийн хооронд байдаг аж.

Их, дээд сургуульд шинээр элсэгчид ЭЕШ-аар авсан онооноосоо шалтгаалж сургалтын төрийн сангийн зээл, буцалтгүй тусламж, тэтгэлэгт хамрагдах боломжтой байдаг. Тухайлбал, буцалтгүй тусламжид бүтэн өнчин, өөрөө хөгжлийн бэрхшээлтэй эсвэл эцэг эх, ар гэрээс нь нэг нь хөгжлийн бэрхшээлтэй тохиолдолд хамрагдах боломжтой юм байна.

Ингэхдээ хөгжлийн бэрхшээлтэй ар гэрийнхний хувьд хөдөлмөрийн чадвараа 70 хувиар алдсан, эсвэл суралцагч өөрөө 50 хувиас дээш хөдөлмөрийн чадвараа алдсан тохиолдолд хамрагдах аж. Тэтгэлэгт хамрагдах оюутан сурагчдын нэр удахгүй гарах аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top