”Барилгын хөгжлийн төв”-өөс Магадлал хийх иргэн, хуулийн этгээдийг сонгон шалгаруулна

Автор | Zindaa.mn
2015 оны 09 сарын 03

1.    БАРИЛГЫН ХӨГЖЛИЙН ТӨВ нь МАГАДЛАЛ ХИЙХ ИРГЭН, ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ АЖИЛ”-ийг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

2.    Энэхүү зөвлөх үйлчилгээ нь  барилга, байгууламжийн зураг төсөлд магадлал хийх иргэн, хуулийн этгээдийг сонгон шалгарууж гэрээ байгуулах ажил болно.

3.    Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох доорхимэдээллийг ирүүлнэ:

  • Иргэн /анкет, иргэний үнэмлэх, дипломын хуулбар/
  • Хуулийн этгээд /байгууллагын гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн хуулбар/
  • Ижил төрлийн ажлын туршлагын талаарх мэдээлэл
  • Ажиллах боловсон хүчний чадвар  

4.    Сонирхсон этгээд нэмэлт мэдүүлгээ дор дурдсан хаягаар Барилгын хөгжлийн төвийн 212  тоот өрөөнд 2015 оны 9-р сарын 8–ны дотор ирүүлнэ үү.

Улаанбаатар хот, Их тойруу-1 Барилгын хөгжлийн төв

212 тоот өрөөМагадлалын хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Мөнгөнхуяг

Утас: 328097

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top