Нэг айлын таван гишүүнийг галын аюулаас аварчээ

Автор | Zindaa.mn
2015 оны 09 сарын 03

Налайх дүүргийн Замын цагдаагийнэ тасгийн ахлах ахлагч Ц.Энхбаатар, Хэв журам, эргүүл хамгаалалтын албаны ахлах ахлагч Ц.Эрхэмбаяр нар нэг гэр бүлийн таван гишүүний амь насыг аварсан байна. Тодруулбал алба хаагчид шөнийн эргүүлд үүргээ гүйцэтгэж байхдаа Налайх дүүргийн тавдугаар хорооны дэнжид гал гарч байхыг мэдсэн байна. Улмаар хэргийн газар очиход барилгын материал ануулсан чингэлэг дэлбэрч, таван ханатай гэрийн араас гал авалзсан байна. Энэ үед шөнийн 02:00 цаг болж байсан учир гэрт байсан хүмүүс унтаж байсан бөгөөд алба хаагчид хүлээсэн үүргийнхээ дагуу яаралтай Онцгой байдлынхныг дуудсанаар гэр бүлийн гишүүдийн амь насыг аварч, илүү их гарз хохирол учрахаас сэргийлж чадсан байна.

 

 

.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(202.21.106.126) 2015 оны 09 сарын 03

Эрэлхэг цагдаа нартаа баяр хүргэн,аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.Жирийн цагдаа нарыг сайн урамшуулж шагнаж байгаасай,амьдралд нь хэрэг болохуйц боломжийн шагнал шүү.Ямар нэгэн жаазтай баярын бичиг биш

0  |  0
Top