НҮБ-ийн тайланд Монгол Улс газраа булаалгасан гэж дүгнэжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 09 сарын 03

УИХ-ын хаврын чуулганы хаалтын өмнөхөн буюу 2015 оны долоодугаар сарын 9-ны өдөр "Хөдөө аж ахуйн "Халх гол" чөлөөт бүс байгуулах тухай" 75 дугаар тогтоол батлагдсан. Угтаа чөлөөт бүс байгуулагдсанаар  газар тариалангийн салбар хүндрэлтэй үед гэрэл туссан шийдвэр боллоо хэмээн олон хүн үзэж байсан ч энэ талаар Хөдөлмөрийн үндэсний намаас зарим сонирхол татсан асуудлыг дэлгэлээ.

Үүнд Монгол Улсын нийт газар тариалан эрхэлдэг бүс нутгийн хэмжээ 200 мянган га газар нутгийг хамардаг. Гэтэл үндэстний хэмжээнд тариалдаг тариа будааны талбайгаас даруй 2.5 дахин  их газар буюу 500.000 га газарт "Хөдөө аж ахуйн чөлөөт бүс" нэрээр хятадууд орж ирж, газар тариалан эрхлэх нөхцлийг бүртдүүлж байгаа тухай мэдээллээ.

Халх гол бол өвгөд, эцгэдийн эх орноо хамгаалж, ширхэг шороог нь хадгалж авч үлдэхийн төлөө халуун цус, бүлээн амиа хайр найргүй урсгаж, үр хүүхэддээ авч үлдсэн үүх түүх, үзэсгэлэнт цогцолбор бүрдсэн газар. Гэтэл түүнийг "Чөлөөт бүс" нэрийн дор  хятадуудад эзэмшүүлэх гэж байгаа нь цаанаа үндэстний аюулгүй байдалд заналхийлж буй хэрэг.

Энэ талаар Хөдөлмөрийн үндэсний намын гишүүн Б.Алтангэрэл "Дотоодын ААН, хувь хүмүүс газар тариалан эрхлэх газар хайгаад явахаар үржил шимтэй газар нь жирийн хүнд олддоггүй.  Гэтэл  хөдөө аж ахуйн чөлөөт бүс нэрийн дор өөр улсад өгөх ёстой юм уу. Нөгөө талаар манай улсын хувьд хүнсний аюулгүй байдал их эмзэг асуудал байсаар ирсэн.

Бид уг тогтоолыг нь харахад 5-6 асуудлыг тодотгосон, нэг газар зүйн координат заасан хавсралттай байсан. Түүнийг газрын зураг дээрх талбай дээр буулгаад үзэхээр 500.000 га газар байгаа юм. НҮБ-ын харьяа Хүнс хөдөө аж ахуйн байгууллагын тайланд дурдсанаар 1000 болон түүнээс дээш га –г гадаадын аж  ахуйн нэгжид түрээслэх нь Land Grabbing  буюу газар булаалт гэж дүгнэсэн байдаг. Газар шүүрэлт ч гэж болно гэж дүгнэсэн байдаг" хэмээн мэдээлсэн байна.

Үүнээс үзэхэд төр засгийн удирдлагууд Наадмаар тав хоног, ес хоног ард түмнийг амрааж байгаад ардуур нь газар нутгаа харийнханд шүүрүүлсэн тогтоол баталжээ.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Эх орны төлөө(150.129.143.227) 2015 оны 09 сарын 04

Одоогийн их хурал зхсгийн газар тарж огцрох нь хамгийн хүнлэг ёс суртахуунтай үйл явдал болно гэж үзэж байна.Үүнээс өөр хэт даварсан явдал гэж байх уу гадныханы бөгсийг дологчидтой эрт орой хэзээ нэгэн цагт цусан өшөө авалт хийхийг иргэд шаардах болно.

0  |  0
zochin(103.229.121.30) 2015 оны 09 сарын 03

Huchingui bolgo . !!!!!! hen zuvshuursiin .!!! gazriin ezed -ard irged zuvshuuruhgui bgaa tul ug togtooliig huchingui bolgoj tsutsal !!!!!!!

0  |  0
zochin(103.229.122.80) 2015 оны 09 сарын 03

ENE TOGTOOL GARGASAN // GADNY PIZDANUUDYG /OLJI mongol ulsaas zailuultsgaaya

0  |  0
mm(122.201.31.148) 2015 оны 09 сарын 03

araichde 76

0  |  0
eh oronch(103.229.120.254) 2015 оны 09 сарын 03

Altangerrlee cain baina eh oron heregtei amjilt hucei...

0  |  0
nam(103.229.120.254) 2015 оны 09 сарын 03

uneheer gadniihand nair tavij ard tumnii erh ashigt niitseegui shiidveriig gargscan bol eh ornoo zarcsntai adil ychir ter etgrediig shiitgej shiidveriiig nistustlah heregtei.Ene nosttoi acuudliig MAN.Giin Nomtoibayr yu hiij cuudag bna.Mun Boolorchylyyn bie daagch yagaad hel am ni dyy garahaa baiv.....dahin asyydliig cergeen tavi....

0  |  0
Top