Ж.Бямбадорж: Г.Дэнзэнг эрүүдэн шүүсэн, эрхийг нь зөрчсөн, зодсон, дарамталсан зөрчил илрээгүй

Автор | Zindaa.mn
2015 оны 09 сарын 03

Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж олон тэрбумын асуудлаар хоригдож, өлсгөлөн зарлаж суллагдсан Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга асан Г.Дэнзэнгийн гомдлын талаар ингэж ярьжээ.

-Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга асан Г.Дэнзэнгийн бие тааруу, эмчлүүлж байгаа. Тэр хүн танай байгууллагад хандсан байх аа?

-Г.Дэнзэнгээс ирсэн гомдлын дагуу бид очиж уулзсан. Манайхныг очиход өлсгөлөн зарлачихсан байсан. Эмч нартай нь уулзсан. Ер нь бид очиж уулздаг, холбогдох байгууллагад асуудал тавьдаг. Г.Дэнзэнгийн тухайд улайм цайм эрүүдэн шүүсэн, эрхийг нь зөрчсөн зөрчил илрээгүй. 

-Зунжин хорихдоо хоёрхон удаа байцаах нь эрүү шүүлтийн хэлбэр биш гэж үү?

-Цагдан хорьчихоод нэг байцаалаа, хоёр асуулаа гэдэг асуудал ярьдаг. Байцаалтаар асуудлыг тодруулдаггүй. Хуулийн байгууллагын арга тактикийн л асуудал. Нэг хэсэг цагдан хорьчихоод байцаадаггүй, бүр таг болчихдог байсан. Одоо тэр байдал арилсан. Хуулийн хугацаанд цагдан хорьж байгааг буруу гэх үндэслэл байхгүй. Мөрдөн байцаалтын явцад саад учруулж болзошгүй гэдэг үндэслэлээр шүүхийн шийдвэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан нь хуулийн дагуух процесс. Түүнээс зодсон, дарамталсан гэх зэрэг зөрчил илрээгүй.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
shoronjson mongol(150.129.141.48) 2015 оны 09 сарын 05

Huul uurchlugduj murduh hugatsaag bagasah heregtei. Murdund zgr hool ideed suuj bn. Naanan ger buln shalj bn

0  |  0
иргэн(122.201.21.82) 2015 оны 09 сарын 03

МОНГОЛЫН ХҮНИЙ ЭРХИЙН КОМИССИЙН ДАРГЫН ЯРИА ХЭТ НЭГ ТАЛЫГ БАРЬСАН ЯРИА БАЙНА ХҮНИЙГ 2 САР ГАРАН ХОРИХДООД 2-3 МЭДҮҮЛЭГ АВАХ ТӨДИЙХНӨӨР ХОРИНО ГЭДЭГ ӨӨРӨӨ ХҮНИЙ ЭРХИЙГ ЗӨРЧИЖ БАЙГАА АСУУДАЛ ШҮҮ ДЭЭ.ДЭНЗЭН БЯМБАДОРЖИД ТААЛАГДАХГҮЙ БАЙЖ БОЛНО ГОЛ НЬ ХҮНДЭЭ БИШ АСУУДАЛД ЯАЖ ХАНДАЖ БАЙГАА ТАЛААР ЯРИХ БАЙТАЛ ЭНЭ ЯРИА НЭГ Л БИШ ЭЭ. ЕР ГАНЦ ДЭНЗЭН Ч БИШ БҮХ Л ГАНЦ ХУДАГТ ОРСОН ХҮНИЙГ ЗАЛХААХ БАЙДЛААР ХЭРГИЙГ ҮҮРҮҮЛЭХ ЭНЭ АРГААСАА МОНГОЛЫН МӨРДӨН БАЙЦААГЧ НАР САЛАХ ЦАГ БОЛСОН ЭНЭ БОЛ ҮНЭНДЭЭ ОРОСОД СТАЛИНИЙ ҮЕЭЭС ЭХЭЛСЭН МӨРДЛӨГИЙН АРГА МӨН Ч ОЛОН ЖИЛ АМЬДАРЧ БАЙГАА АРГА ДАА.

0  |  0
иргэн(202.21.106.158) 2015 оны 09 сарын 03

дэнзэн тэнэгтэж баашилсан шүүдээ,тэр одоо хэн болоод эрхлээд байсийм гэдгийг илчлэгдэв.энгийн ардын хүүхэд бол тэгээд хэнд хэлж, хэн шалгах билээ дээ? ийм л байна даа.

0  |  0
Top