Барилгын салбар дахь шилдэг байгууллагын тугийг маргааш мандуулна

Автор | Zindaa.mn
2015 оны 09 сарын 03

Манай улсын Эдийн засгийн голлох салбар болох "Барилгын салбар үүсч хөгжсөний 89 жилийн ой"-н ёслолын үйл ажиллагаа маргааш болох гэж байна. Уламжлал болон зохиогдож байгаа ёслолын арга хэмжээний үеэр үйл ажиллагаараа тэргүүлсэн,  салбарын шилдэг 10 аж ахуй нэгж, байгууллагыг алдаршуулж, тухайн байгууллагын тугийг "Барилгачдын талбай"-д бүтэн жилийн турш мандуулдаг уламжлалтай. Мөн тус үйл ажиллагаанд барилгын салбарын үе үеийн ахмад барилгачид, удирдлагууд болон мэргэжлийн холбоодууд оролцоно. "Барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ой" ирэх онд болох гэж буйтай холбогдуулан салбарынхан олон ажлыг өрнүүлж эхлээд байгаа юм. Уг ажлын салхийг хагалж"Өндөр бүтээл, урлаг, спортын аян"-ны нээлт маргааш болох бөгөөд энэ үеэр туг гардуулах юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top