“Мотив”-ын Ганбаа шинэ клипнийхээ нээлтийг маргааш хийнэ

Автор | Zindaa.mn
2015 оны 09 сарын 03

Монголын рок поп урлагт “Киви” хамтлаг болон Төрийн соёрхолт дуучин Д.Болд анхлан шинэ клипний нээлтээ албан ёсоор хийж фенүүдээ дэлгэн сонирхуулж байсан билээ. Тухайн үед үзэгчдэд энэхүү алхам нь шинэ содон байсан бөгөөд гэнэтийн бэлэг болж чадсан юм.

Тэгвэл “Мотив” хамтлагийн дуучин Ганбаа маргааш шинэ клипнийхээ нээлтийг албан ёсоор хийхээр зэхжээ. Тэрээр Төрийн соёрхолт дуучин Д.Болд, “Киви” хамтлагийнхантай барьцав уу, эсвэл энэ удаагийн уран бүтээл нь чансаатай болов уу гэдгийг маргааш хамтдаа харах л үлдлээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ezochin(37.0.20.6) 2015 оны 09 сарын 03

Ganbaa bol GOMO shuu humuusee

0  |  0
Top