332 хүн архины хордлогын улмаас эмнэлэгт ханджээ

Автор | Zindaa.mn
2015 оны 09 сарын 03

Өнгөрсөн долоо хоногт архины хордлоготой холбоотой дуудлага их иржээ. Тодруулбал наймдугаар сарын 25-аас есдүгээр сарын 1-ны хооронд нийслэлийн хэмжээн дэх эмнэлгүүдэд нийт 332 хүн архины хордлогын улмаас хандсан байна.
 
Үүний 45 буюу 13.5 хувь нь хэвтэн эмчлүүлжээ. Энэ үзүүлэлт нь өмнөх долоо хоногийн үзүүлэлтээс найман хувиар буурсан тоо ажээ. Тиймээс иргэдийг архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top