Онцгой байдлын албан хаагчид ОХУ-д тусална

Автор | Zindaa.mn
2015 оны 09 сарын 04

Манай умард хөрш ОХУ-ын Сибирийн тойрогт олон мянган гектар газрыг хамарсан ойн түймэр дэгдэж байгаль экологийн болон эд материалын хохирол учирч, хүнд нөхцөл байдал үүсээд байна.

Иймээс Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Онцгой байдлын ерөнхий газраас  мэргэжлийн гал сөнөөгч, эмч нараас бүрдсэн 50 хүний багийг ОХУ-д томилон ажиллуулахаар болов. Өнөөдөр онцгой байдлын албан хаагчид ОХУ-д үүргээ биелүүлэхээр  мордож байна.

Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын 1995 оны Үйлдвэрлэлийн осол, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, тэдгээрийн үр дагаврыг арилгах салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээрийн 2.3 дахь заалтыг үндэслэн дээрх шийдвэрийг гаргаж байгаа юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top