Бат-Үүлийн хүүг шалгахыг туркууд АТГ-аас хүсэв

Автор | Zindaa.mn
2015 оны 09 сарын 04

Хотын дарга аавынхаа буянаар Гэр хорооллыг дахин төлөвлөх төсөлд шалгарч, Баянзүрх дүүргийн XII хорооны нутаг дэвсгэрт “Түмэн амгалан” цогцолбор хотхоныг барих эрх авсан “Грандлайн” компанийн захирал Б.Чулуудайтай холбоотой таагүй мэдээлэл байсхийгээд л хэвлэлийн хуудаснаа залардаг. Гэсэн ч миний бизнест миний аав ямар ч холбоогүй гэж иргэдийн тархийг угааж ирсэн хулхи улстөрчдийн хуурмаг занг гаргаж няцааж явдаг тэрбээр үнэндээ хэний буянаар компаниа тэтгүүлж, хэний буянаар эргэлтийн хөрөнгөтэй болсноо мартсан бололтой. Гэхдээ түүнтэй холбоотой хэргээс хамгийн сүүлд л гэхэд, түүний “Грандлайн” компани Турк улсын “216 Яапи” ХХК­д их хэмжээний хохирол учруулсан болохыг олон улсын Арбитрын шүүх тогтоосон байдаг. Тэгвэл нэг ч барилга, орон сууц барьж байгаагүй “Грандлайн” компанийн хууль бус үйлдлийг Турк улсын “216 Яапи” компанийн удирдлагууд хууль, хяналтын байгууллагад шалгуулах хүсэлтэй байгаагаа өмгөөлөгчөөрөө дамжуулан уламжилжээ.

Тус компанийн өмгөөлөгч хэлэхдээ “Монгол, Туркийн “Грандлайн” ХХК нь хамтарсан компани болсоноос хойш хувьцаа эзэмшигч Б.Чулуудай нь 50 хувийн хувьцаа эзэмшигч Туркийн “216 Яапи” компанид мэдэгдэлгүй “Улаанбаатар” банкнаас есөн тэрбум төгрөгийн зээл авсан. Түүнчлэн нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас 11 тэрбум төгрөгийн дэд бүтцийн ажлыг авсан байдал нь төслийг цаашид хамтран ажиллаж гүйцэтгэхэд саад болсон.

Турк улсын “216 Яапи” компанийн удирдлагууд энэ бүх асуудлаар “Грандлайн” компанийн захирал Б.Чулуудайг АТГ-т шалгуулах хүсэлтэй байгаа” гэсэн юм. Хэргийг нэхэн сануулбал, Гэр хорооллыг дахин төлөвлөх ажлын хүрээнд Баянзүрх дүүрэгт сүндэрлэх “Түмэн амгалан” цогцолбор хорооллын шавыг 2013 оны аравдугаар сард тавьж, тухайн ондоо Турк улсын “216 Яапи” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулсан аж. Гэрээний дагуу Туркийн талаас барилгын ажил эхлэх хүртэлх хугацаанд нийт1.3 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг хийжээ.

Хамгийн гол нь, тус цогцолбор хотхоны барилгын ажлыг шинэ технологийн дагуу асар богино хугацаанд барих техник, тоног төхөөрөмж, хав хашмалыг өөрийн улсад зургийн дагуу захиалж, оруулж ирсэн байгаа юм. Ингэхдээ бүх зардлыг Туркийн тал дангаараа шийджээ. Гэтэл “Грандлайн” ХХК-ийн захирал Б.Чулуудай хамтран ажиллахын оронд эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, гэрээгээ зөрчсөнөөр хоёр тал олон улсын Арбитрын шүүхэд хандсан юм. Харин Арбитрын шүүх энэ оны гуравдугаар сарын 26-нд шийдвэрээ гаргасан бөгөөд Монгол Улсын “Грандлайн” ХХК болон Туркийн “216 Яапи” компанийн хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээг цуцалсан байна. Ингэхдээ Туркийн талд “Грандлайн” ХХК-иас 792 мянга 114 ам.доллар, 31 сая 956 мянга 166 төгрөг гаргуулахаар болжээ. Харамсалтай нь, олон улсын шүүхээс гаргасан дээрх шийдвэрийг “Грандлайн” ХХК-ийн захирал Б.Чулуудай өнөө хэр нь биелүүлээгүй төдийгүй өнгөрсөн хугацаанд “216 Яапи” компанид нэг ч ам.доллар өгөөгүй гэдгийг Туркийн талаас саяхан мэдэгдсэн билээ.

“ГРАНДЛАЙН” ХХК-ИЙН УДИРДЛАГУУД ДЭЭРХ МЭДЭЭЛЛИЙГ ҮГҮЙСГЭВ

Олон улсын Арбитрын шүүхээс хотын даргын хүү Б.Чулуудайн “Грандлайн” компанийг Монгол Улсын Компанийн тухай хуулийн 83.1, 83.6 болон Монгол-Туркийн хамтарсан“Грандлайн” компанийг байгуулах тухай гэрээний6.13, 10.1-п заасныг тус тус зөрчиж, Туркийн талд их хэмжээний хохирол учруулсан гэдгийг нь тогтоочихсон байтал тус компанийн удирдлагууд дээрх мэдээллийг эрс үгүйсгэсэн юм. “Грандлайн” компанийн гүйцэтгэх захирал Э.Мөнхжин хэлэхдээ “Туркийн барилга угсралтын шинэлэг технологийг эх орондоо нэвтрүүлэхээр хоёр жилийн өмнө “216 Яапи” ХХК-тай“Түмэн амгалан” төсөл дээр хамтран ажиллах гэрээ байгуулсан. Гэрээний хөрөнгийг зарцуулахдаа хоёр тал харилцан зөвшилцөнө, бараа бүтээгдэхүүн худалдаж авахаар бол ямар үнээр авахаа ярилцаж байж шийднэ гэж нэмэлт заалтыг оруулсан. Бид гэрээнийхээ дагуу Туркийн талд“Барилгын ажил эхэллээ, шаардлагатай санхүүжилтийг гаргана уу” гэх хүсэлт тавихад тэд 600 мянган ам.долларын зураг төслийн ажил, 700 мянган ам.долларын хэв хашмал нийлүүлсэн болохоор бэлэн мөнгө гаргахгүй гэх хариуг өгсөн. Үүнээс болж маргаан гарч, тэд олон улсын Арбитрын шүүхэд хандсан юм. Харин бидний хувьд Туркийн талыг нийт1.3 сая ам.долларын хөрөнгө оруулсан гэж гүрийсээр байсан учраас мөн Арбитрын шүүхэд гомдол гаргасан. Шүүхийн шийдвэрийг удахгүй албан ёсоор танилцуулна” гэх тайлбарыг өгсөн юм.

“ТҮМЭН АМГАЛАН” ЦОГЦОЛБОР ХУГАЦААНДАА АШИГЛАЛТАД ОРОХГҮЙ

Төлөвлөгөө ёсоор энэ онд ашиглалтад орох байсан “Түмэн амгалан” цогцолбор хорооллыг ирэх оны намар улсын комисст хүлээлгэж өгөхөөр болжээ. Нөгөөтэйгүүр барилгын салбарт ямар ч туршлагагүй компанид бүхэл бүтэн хороолол барих эрх өгсөнд олон хүн дургүйцлээ илэрхийлж буй. Бүтэн хоёр жилийн хугацаанд “Грандлайн” ХХК дөнгөж 40 айлын 3.6 га талбайг л чөлөөлжээ. Гэтэл гэрээ ёсоор Баянзүрх дүүргийн XII хорооны нутаг дэвсгэр буюу Амгалан орчмын 15.4 га талбайд оршин сууж буй 230 өрхийн 214-тэй нь гэрээ байгуулж, газар чөлөөлөх ёстой аж. Хэдийгээр тус компанийн зүгээс газар өмчлөгч иргэдийн 94 хувьтай нь тохиролцож чадсан гэж байгаа өнөөдрийн байдлаар 50 ч хүрэхгүй өрх газраа чөлөөлжээ. Харин “Грандлайн” компанийн удирдлагууд газраа чөлөөлсөн иргэдэд сар бүр нөхөн олговор өгч байгаа ч “Түмэн амгалан” цогцолбор хорооллын эхний ээлжийн орон сууц ашиглалтад орох хугацаа нь хойшилсонд оршин суугчид бухимдаж байна. Түүнчлэн тус компанийн захирал Б.Чулуудай хотын дарга аавынхаа “буян”-аар 15.4 га талбайн орон сууцны хорооллын дэд бүтцэд л гэхэд 11 тэрбум төгрөгийг төсөвлүүлж, 5.4-ийг нь гаргуулж авсан ч бүтээн байгуулалтын ажил нь эхлээгүй байгаа нь хачирхалтай.

Сэтгэгдэл ( 26 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(49.0.160.182) 2015 оны 09 сарын 09

xoeulangiin chalgax xeregtei Batuuld no bn

0  |  0
bat(112.72.13.139) 2015 оны 09 сарын 06

Bat-uul bayajij duusj bnda

0  |  0
Чулуун овоот(182.160.37.229) 2015 оны 09 сарын 06

албан тушаалаа ашиглаж гэр бүлийн залилан хийхээ болиочээ

0  |  0
UB irgen (122.201.21.95) 2015 оны 09 сарын 05

Aaviinkhaa buyanaar tom ajil avchee mani er! Amjilttai bval boljil bna sht, Bas l gurildaad khayakh bkhdoo. Bi khotiin darga bsan bol bas khuugee demjij tusliin ajil, zeel ntr avch ugukh l bsan bkh da kk.,

0  |  0
Bold(103.26.194.57) 2015 оны 09 сарын 05

Uls oron, ulaanbaataraa hugjuuleh gej bgaa humuusiig demjih bish hov jiv eldev ataa jutuu, horsoloor ireeduin hugjluu uhraah yum da, teneg humuusees urgelj muu ug, hov jiv salahgui yum da

0  |  0
konsul(188.57.169.101) 2015 оны 09 сарын 04

Turk dahi elchin ch davarsan garuud daa. www.factnews.mn/hp3

0  |  0
konsul(188.57.169.101) 2015 оны 09 сарын 04

Turk dahi elchin ch davarsan garuud daa. www.factnews.mn/hp3

0  |  0
ИРГЭН(112.72.13.103) 2015 оны 09 сарын 04

ХОТ ТӨЛӨВЛӨЛТ ҮЛГЭР ЮМ БНА ШҮҮ ХАЙРАН ГАЗРАА ӨГЧӨӨД ОДОО ГАЗАР Ч УХААГҮЙ ХЭЗЭЭ ОРОН СУУЦАНД ОРОХ ЮМ БЭ ШААЛ ХУДЛАА ЮМ БНА ШҮҮ СХД ИЙН 5 Р ХОРОО ЖИДИ ХХК

0  |  0
notoi(122.201.22.123) 2015 оны 09 сарын 04

1. 600000 usd iin zurag tusliin ajil gej yu baisiin. Muusain turkuud m2 iin hedeer tootsood bn? 2. Ene batsaand yaasan ih mungu zeeldeg yum ve. Baritsaa ni yu ve? Ali ali ni notoi

0  |  0
З.ЭНХБОЛД(103.26.193.199) 2015 оны 09 сарын 04

ЗӨВ ШҮҮ

0  |  0
bi(112.72.9.34) 2015 оны 09 сарын 04

Ene dargiig huuhduud davarchih yum aa!ATG ni shalgaad uchrii ni oloosoi

0  |  0
зочин(43.242.242.51) 2015 оны 09 сарын 04

энэ доор байгаа хоёр бат үүл чулуудай гар, хөл хоёр бахй шиг байна

0  |  0
sdx(203.91.117.4) 2015 оны 09 сарын 04

Mnaihaaan, oorsdiiguu ingej doosh hiigeed bj boloh uu, yum hiie gheer n gazaraa chuluulj uguhgui, uls eh oniihoo hugjliin tuluu gsen setgelgui, har amia bodson humuus l bh yum

0  |  0
mongol er(103.26.194.231) 2015 оны 09 сарын 04

Erguu mongolchuudaa mongol hunee hamgaalj gants ug bichih hun baina uu.ataarhuu novshnuud gej ta narig helne dee.

0  |  0
zochin(182.160.34.52) 2015 оны 09 сарын 04

shalgaasai aawtai ni eejtei ni 3lang ni.mongoliig 3laa ideed duuslaa.

0  |  0
anguuch(49.0.161.79) 2015 оны 09 сарын 04

shalgaach ee shorond n hii lalariig

0  |  0
d(112.72.13.12) 2015 оны 09 сарын 04

ene batuul ichij amidraasai ger horoololiin dahin tuluvlult gej ger horoolold amidardag humuusiin gazriig aimshgiin khyamdaar unelj gazar chuluuluud tgd huugiinhee hhk r barilga bariulna gej baahan humuusiig bair ch ugui gazar ch ugui bolgoson baliar umhii buriad ,zailaasai ard tumnii umch bolson gazriig unegui bulaaj bgaa baliar novsh bga yum shuu ene sanjignasan tsagaan tolgoitoi novsh,aimshgiin shunaltai!!!

0  |  0
Zochin(122.201.21.104) 2015 оны 09 сарын 04

Acn geed yum bicheed bgaa pizda. Iim lider haana haraav . Muu hoshnog . Chamdaa lider bh

0  |  0
Zovhin(122.201.21.104) 2015 оны 09 сарын 04

Gadniihniig hulhidaj bgaad aluulah gej bgaan. Aav huutei ue udmaar ni alaad hydah bh shu. Uhsen hatsanii iim barilga baridag btugai buus ch bhgui. Hun hulhidaad bval sainaa uzehguidee.

0  |  0
Chuludain nuuts avga(103.26.194.77) 2015 оны 09 сарын 04

Arabiin shah geed uuriiguu bodtson gulug. 3 huuhedte avgaitai hirnee bas heden ch nuuts avgai huuhed tejeeh geed ulsiin mungu tsatsaad bsiin. Baga huuteigee jiliin ch dotorh bas nuuts huuhed avgaitai.. Zavhai zalhuu avgai huuhed tejeeh geed ulsiin mungu ideh n bagadaaad turkuudiig hulhidaj chaavaas..

0  |  0
зочин(103.9.90.233) 2015 оны 09 сарын 04

Байраа барьбал ормоор л байна шүү 2 жил хүлээлээ

0  |  0
Аси(103.26.194.107) 2015 оны 09 сарын 04

бизнесийн маргаанаа улс төрчийг шантаажлах аргаар шийдвэрлэх гээд бга нь инээдтэй бн. Хэзээ манайхан Туркуудыг өмөөрч өмгөөлдөг болоов? Хэдэн төгрөг аваад дээр нь нөгөө намын лидерийг намнах сайхан боломж гэж харж бга юм бол ууд аа

0  |  0
irgen(216.4.56.139) 2015 оны 09 сарын 04

Aaw bhgui bol ene nuhur barni sahiul l bh bla aaw n ardchilalin haraitsainuudig dagaj namiraagui bol unende taashgui [-(

0  |  0
bat(122.201.24.12) 2015 оны 09 сарын 04

=)) =)) =))

0  |  0
bat(122.201.24.12) 2015 оны 09 сарын 04

ene kompani avaad yavchih zaluu bish shuudee sain shalgah heregtei tsaana ni aav ni bj l bga

0  |  0
irgen(122.201.22.121) 2015 оны 09 сарын 04

sain shalgah heregtei baliar ymnuud ulsiin mungiig ter bumaar ni ideed bdag

0  |  0
Top