Алтны шороон ордуудад усны тоолуур тавьж байна

Автор | Zindaa.mn
2015 оны 09 сарын 04

Туул голын сав газрын хэмжээнд анх удаа алтны шороон ордуудын усны эх үүсвэрүүдийг тоолууржуулж эхэлжээ. Усны тухай хуулийн  холбогдох заалт, 2013 онд тухайн үеийн  БОНХ-ийн сайдын тушаалаар баталсан Ус ашиглалт, хэрэглээг тоолууржуулах журмыг хэрэгжүүлж, ус зохистой хэрэгжүүлж хэвшүүлэхээр уг ажлыг хийж байгаа юм байна. 
Туул голын сав газрын захиргаа нь Монгол Улсын Усны тухай хуулийн 4 дүгээр бүлгийн 28 дугаар зүйлийн 28.6, 29 дүгээр зүйлийн 29.1 дэх заалтыг үндэслэн ус ашиглагчдад ус ашиглах зөвшөөрөл олгож, гэрээ байгуулдаг аж.

2015 оны 09 дүгээр сарын 01-ний байдлаар алтны шороон ордын 19, дулааны цахилгаан станцын 2, газрын доорх ус шавхалтын 1, шинэ нисэх буудлын 1, төвлөрсөн сүлжээний 2, нийт 25 ус ашиглах зөвшөөрөл олгож, 23 гэрээ байгуулсан байна.

Ус ашиглах гэрээ байгуулах явцад Усны тухай хуулийн 4 дүгээр бүлгийн 30 дугаар зүйлийн 30.1.4 дэх заалт, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн А-156 дугаар тушаалаар баталсан “Ус ашиглалт, хэрэглээг тоолууржуулах журам”-ыг хэрэгжүүлэх зорилгоор сав газрын хэмжээнд анх удаа алтны шороон ордуудын усны эх үүсвэрүүдийг тоолууржуулах ажлыг 06 дугаар сараас зохион байгуулж, одоогийн байдлаар 13 компанийн усны эх үүсвэрийг тоолууржуулаад байна.

Мөн Усны тухай хуулийн 1 дүгээр бүлгийн 6 дугаар зүйлийн 6.2.3 дахь заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт орших Туул голын дагуу үйл ажиллагаа явуулж байгаа “АлтанДорнод Монгол” ХХК, “Монполимет” ХХК-ийн алтны шороон ордын талбайд газрын доорх усны дотоодын хяналтын 2 цэг /автомат түвшин хэмжигч суурилуулах/ байгуулах ажлыг зохион байгуулж байна. Үүнээс гадна 2014 онд Төв аймгийн Заамар сумын нутаг “Монполимет” ХХК-ийн “Тосонгийн дэнжийн алтны шороон орд”-ын талбайд автомат түвшин хэмжигч суурилуулжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top