Галт тэргэнд мэндэлсэн хүүд Ганзам нэр өгч, 18 нас хүртэл нь үнэгүй зорчуулахаар болов

Автор | Zindaa.mn
2015 оны 09 сарын 04

Монголд эмэгтэй хүн галт тэргэнд төрсөн талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. 9 сарын 2-ний өглөө орон нутгаас нийслэлийг зорьж явсан галт тэргэнд төрсөн эмэгтэйг вагоны үйлчлэгч эмэгтэй эх барьсан бөгөөд хүүн байсан юм. Тэгвэл энэ хүүд Ганзам гэж нэр өгч, 18 нас хүртэл нь галт тэргээр үнэгүй зорчих эрхийг өгсөн байна.Сонирхуулахад, олон жилийн түүхтэй Монголын ганзамд дээрх хүү 70 дахь хүүхэд нь болон мэндэлжээ. Өөрөөр хэлбэл, галт тэргэнд төрсөн 70 дахь иргэн болсон ажээ. Тиймээс уламжлал ёсоор хүүг 18 нас хүртэл нь үнэ төлбөргүй зорчуулах эрх олгосон байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Батзориг(202.5.196.170) 2015 оны 09 сарын 04

Хүүд эрүүл энх өсөн торнихыг ерөөе. Ганзам гэдэг нь facebook-оор миний санал болгосон нэр юм. Зарим сайт хүүд Ган-Эрдэм гэдэг нэр өгсөн гэх юм.

0  |  0
Top