Сэтгүүлчид нэр төрөө сэргээлгэхээр Э.Бат-Үүлд хандахаар болжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 09 сарын 04

Даншиг наадам болон Алдарын од арга хэмжээг сурвалжилсан хэвлэл мэдээллийн 20 байгууллагын 20 сэтгүүлчид НЗДТГ-аас 700 мянган төгрөг бэлнээр олгосон гэх баримт өнөөдөр дуулиан дэгдээж байна.

Баримтыг цахим мэдээллээр дэлгэсэн нь сэтгүүлчдийг худалдагдсан хэмээн олон нийтэд шүүмжлүүлэхэд хүргээд байгаа юм. Тэгвэл нэр дурьдагдсан 20 байгууллагын сэтгүүлчид эхнээсээ тайлбар өгч эхэллээ.

ETV телевизийн сэтгүүлч Г.Тэгшжаргал:
Найзуудаа энэ дунд миний нэр хүртэл байгаа гээд боддоо, 8 сарын 10-нд би УБ д байгаагүй, бас 700 мянган төгрөг аваагүй, ийм цаасан дээр гарын үсэг бол бүр ч зураагүй дээ, ийм л юм болоод байна, нэр байгаа сэтгүүлчидтэй эхнээс нь холбогдлоо, лав миний ярьсан 8 хүн аваагүй байна гэх тайлбарыг өгчээ.

SBN телевизийн сэтгүүлч Дэлгэрцэцэг:
“Ёоо мөрөөрөө ажлаа хийж яваад хэлмэгдчих юм байна л даа. Тэр гарын үсгийг. Ингэж болдог юмуу” хэмээн фэйсбүүкт бичжээ.

Харин тухайн үед Ikon.mn сайтын сэтгүүлч Ч.Болортуяа амаржиж, ТВ-5 телевизийн сэтгүүлч н.Батбаатар хөдөө орон нутагт томилолтоор явж байсан аж. Мөн Ийгл ТВ Даншиг наадмыг сурвалжлаагүйгээ албан ёсоор мэдэгдсэн.

Харин хаалтын гэрээнээс татгалзсан HD Монгол телевиз нэр төрөө сэргээлгэхээр цагдаагийн байгууллагад хандаад байгаа юм байна. Түүнчлэн нэр дурьдагдсан сэтгүүлчид нэгдэн нэр төрөө сэргээлгэхээр Хотын дарга Э.Бат-Үүлд хандахаар болжээ.

Учир нь уг мөнгийг тараасан гэх НЗДТГ-ын Хэвлэл албаны дарга Я.Мөнгөнцэцэг гадаад руу томилолтоор яваад эзгүй байгаа аж. Тиймээс энэ асуудалд тайлбар өгөх хүн одоогоор байхгүй байгаа юм байна.

Я.Мөнгөнцэцэг ням гаригт ирэх бөгөөд түүнийг ирсэний дараа сэтгүүлчид мөнгө авсан эсэх, эсвэл НЗДТГ-ынхан сэтгүүлчдийг нэрийг барьж, хуурамч гарын үсэг зуран мөнгө авсан эсэх нь тодорхой болох юм.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгүүлчийн ар гэр(103.26.194.113) 2015 оны 09 сарын 05

мөнгө идэх олон зуун аргад манай орон тэр тусмаа Улаанбаатар хотод дэлхийн рекордыг эвдэхээр болоод 25 жилийг орхиод байгаа шүү дээ төрийн тэргүүнээсээ аваахуулаад Засгийн газрын Хэрэг Эрхлэх газрын сайд нь бүр улаан цагаандаа гарчихаад байхад наадах чинь бол нэг их сүйд болоод байх зүйл биш гэж цаадууул чинь ярьцгааж барьцаж байгаа байхгүй юу .......... улс төрөө гэж нэг л иймэрхүү амьтасаар дүүрээд байгааг бүр нэг мөсөн өөрчилье.........

0  |  0

shalguulchih(150.129.141.48) 2015 оны 09 сарын 05

Batuul ugsun bh shalgay. Harahad songuuliin show bsan

0  |  0
Top