Барилгын салбарынхан шилдгүүдээ тодрууллаа

Автор | Zindaa.mn
2015 оны 09 сарын 04

Орчин үеийн барилгын салбар үүсч, хөгжсөний 89 жилийн ой тохиож байна. Энэ хүрээнд өнөөдөр барилгын салбарынхан шилдгүүддээ шагнал гардуулах ёслолын ажиллагаа болж, салбартаа олон жил ажилласан, шилдэг ажилтан, аж ахуйн нэгж байгууллагыг шагналаа. Түүнчлэн ажил бүтээлээрээ салбартаа тэргүүлсэн аж ахуй нэгж байгууллагын тугийг Барилгачдын талбайд заллаа. Ингэснээр Барилгын салбарын шилдгүүдийн туг бүтэн жилийн турш “Барилгачдын талбай”-д мандах юм. Мөн тус салбарынхан ирэх жил тохиох 90 жилийн ойгоо угтан олон арга хэмжээ зохиохоор төлөвлөн, хэрэгжүүлж эхлээд байгаа аж. Мөн энэ салбар тусгай зөвшөөрөлтэй 5515 аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулж байгаа нь манай улсын барилгын салбар хүрээгээ тэлж өргөжсөөр байгааг харуулж байгаа юм.  Түүнчлэн энэ онд нийт 36 000 айлын орон сууц ашиглалтанд орохоор бэлэн болсон байгаа аж.

Энэ үеэр Барилга,  хот байгуулалтын дэд сайд Г.Байгалмаатай уулзаж цөөн асуултад хариулт авлаа.

Барилга , хот байгуулалтын дэд сайд Г.Байгалмаа:

-Манай улсын барилгын салбарын хөгжил бусад орнуудынхтай харьцуулахад ямар түвшинд байна вэ ?

-Юуны өмнө Монгол Улсад орчин цагийн барилгын салбар үүсч хөгжсөний 89 жилийн ойн баярын мэндийг салбарын ажилчид, албан хаагчиддаа хүргэе!

Манай барилгын салбар орчин цагийн мөрдөгддөг хэв журам, стандартууд, технологийн шинэчлэлийг алхам алхмаар буюу нутагшуулах замаар хэрэгжүүлж байна. Энэ маань өөрөө том ололт юм. Өнөөдөр манай салбар аль ч улстай харьцуулсан, олон улсад мөрдөгддөг бүх технологийг нэвтрүүлж чадсан нь маш том амжилт. Үүнийгээ дагаад хууль эрхзүйн орчин, норм, дүрэм, стандарт нь ч улам сайжирч байгаа.  Тийм учраас манай улсын барилгын салбар аль ч улс орны барилгын салбараас дутахгүй үйл ажиллагаандаа орчин цагийн барилгын хэв маяг, өнгө төрхийг бүрэн шингээж чадсан барилгуудыг барьж чадаж байгаа юм.

-Барилгын аюулгүй байдлын тал дээр ямар ямар ололтууд байгаа вэ?

-Өнгөрсөн онд барилгын бүтэц өөрчлөгдсөн байгаа. Энэ бүтцээр аюулгүй ажиллагааны бодлогын газартай болсон. Аливаа бүтээн байгуулалтыг хийхэд нэгдүгээрт  аюулгүй ажиллагааг зайлшгүй хангах ёстой. Тэр ч утгаараа аюулгүй ажиллагааны дүрэм, журам, үйл ажиллагаандаа анхаарч хэрэгжүүлэх хөтөлбөр, сургалтуудыг өргөнөөр зохион байгуулж байна. Үүнийг цаашдаа барилгын салбарын үндсэн бодлого чиглэл болгож ажиллана. Хамгийн гол нь манай салбарт ажиллаж байгаа хүмүүсийн тогтвор суурьшилтай ажиллах, барилгын салбартаа мэргэшсэн байх тал дээр тодорхой арга хэмжээнүүдийг авч ажиллаж байгаа юм. Үүний үр дүнд барилгын салбарт гардаг осол аваар сүүлийн жилүүдэд хоёр дахин буурсан. Үүнээс гадна бид барилгын салбарт өөрчлөлт хийх олон арга хэмжээг зохион байгуулж байна. Барилгын тухай хуулийг УИХ-д өргөн барьсан . Энэ хуульдаа мөн адил барилгын аюулгүй байдал, чанарын асуудлыг тодорхой зааж өгсөн. Тэгэхээр хуулиа мөрдөөд, бүгд аюулгүй ажиллагаандаа анхаараад явахад аюулгүй ажиллагааны эрсдэл бүрэн дүүрэн буурч чадна хэмээн үзэж байна.

Талбайн инженер В.Жаргалсайхан:

-Өнөөдөр барилгын салбар үүсч хөгжсөний 89 жилийн ой тохиож байна. Та сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

-Өнөөдөр би Барилга, хот байгуулалтын яамны “Тэргүүний барилгачин” цол тэмдгээр энгэрээ мялаалгалаа. Би энэ салбарт 30-аад жил ажилласнаас долоон жилд нь Дорнод аймгийн барилгын зураг төслийн товчоонд ажиллаж байсан. Бусад жилүүдэд барилгын талбайн инженерээр ажилласан. Өнөөдөр тэргүүний барилгачин болсондоо маш их баярлаж байна. Манай улсын барилгын салбар хурдацтай хөгжиж дэвшиж байгаа. Чадварлаг мэргэжилтнүүд шинээр төрөн гарч ирж байгаа нь маш их давуу тал юм.

Эрчим Хүчний Барилга Угсралтын Трест ХХК-ийн дэд захирал Г.Эрдэнэбаатар:

 -Монгол Улсад барилгын салбар үүсч хөгжсөний 89 жилийн ойн босгон дээр Монгол Улсын барилгын материал үйлдвэрлэгч шилдэг арван компанийн нэгээр манай компани шалгарлаа. Манай компани хамгийн орчин үеийн дэлхийн бренд болсон компаниудын бүтээгдэхүүнүүдийг оруулж , стандарт шаардлагыг нийцүүлэн ажилласнаар салбартаа шилдгээр шалгарсан гэж бодож байна. Манай компанийнхны хувьд эрчим хүчний барилга угсралт, үйлдвэрийн барилга угсралтын чиглэлээр дагнан ажилладаг. Нийт 200 орчим ажиллагсадтай.

 

Барилгын салбар дахь шилдэгээр шалгарсан 10 аж ахуй нэгжийг танилцуулж байна.

Барилга угсралтын  чиглэлээр 

1. Нишин илч ХХК

2. Альянстек ХХК

3. Гангар инвест ХХК

4. Коёото конфорт ХХК

5. Эвийн гэрээ ХХК

Зураг  төслийн  чиглэлээр 

6. Монхидро констракшн ХХК

7. интелекс тауэр ХХК

Барилгын  материалын  үйлдвэрлэлийн  чиглэлээр 

8. Төгс зуурмаг ХХК

9 ЭХБУТ Трест ХХК 

10 Монгол алт ХХК 

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ганаа(103.229.120.173) 2015 оны 09 сарын 06

ЗГ-аас үндэсний үйлдвэрлэлээ дэмжих нэрийдлээр цементийн импортод ногдуулж байсан 5 хувийн татварыг өнгөрсөн 7 хоногт 20 хувь болгож нэмэгдүүлжээ. Цемент үйлдвэрлэж байгаа Гарамжав авгай, МАК, Хөтлийн үйлдвэрийн эзэн Эрдэнэбилэг гурав баяжиж хямд орон сууцанл амьдрах хүсэлтэй ард түмэн 15 хувиар илүү үнэтэй орон сууцанд амьдрах болж байна. Энэ шударга хэрэг үү

0  |  0
Баатар(107.77.75.96) 2015 оны 09 сарын 05

За битгий та нар худлаа ярь.Та нар одоо хvртэл барилгын дээвэр хийж чадахгvй л баа шvv дээ.2-3 жил болоод л дээврээсээ ус алдана.Засаад егееч гээд засуулхаар та нар худалдаад авчихсан одоо еерсдее зас гэдэг.Ийм балай тогтолцоогоо засаач ээ.Тэгээд гуйж гувшиж байж засуулна ахиад 2 жилийн дараа борооны ус дусаад эхэлнэ.Энэ дэлхийн стандарт уу? Монгол хvн ер нь юм сурахгvй юм даа.Дандаа хуурч мэхлэх ээ л бодно.

0  |  0
Top