Элбэгдорж стиль буюу Монголын муухай царай

Автор | Zindaa.mn
2015 оны 09 сарын 04

1945 онд Дэлхийн II дайн дууссанд зориулж “Аугаа их Эх орны дайны ялалтын 70 жилийн ойн парад” хэмээх албан ёсны нэртэй Ялалтын парадыг Хятад Улс хийж сайнаар бол дэлхийн 30 гаруй орны төрийн тэргүүнийг цуглуулсан том баяр хийж, саараар бол “Манж, Монголыг эзлэхдээ цэргийн сүрт жагсаал үзүүлж, Монгол ноёдын зүрхийг үхүүлсэн” шиг юм болов. Ингэж хэлэхийн учир нь энэхүү сүрт жагсаалд оролцсон Монголын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сүрдсэн үү аль эсвэл дандаа үзүүлдэг үйлдлүүдийн нэг болсон энэ үйлдэлд нь хүмүүс ихэд эмзэглэв үү. Ямартай ч, Монгол хүний жудаг ёсонд таарахгүй үйлдлийг үзүүлсээр явна. Аливаа улс орны хувьд тухайн орных нь уламжлалт ёс жаягийг хадгалсан дүрэм журам гэж зүйл байдаг. Үүнийг нь ч гаднын орны төрийн тэргүүнүүд ойлгодог. Тэртээ 50, 60 гаруй жилийн өмнө Монгол Улс дэлхийн олон оронтой дипломат харилцаа тогтоож, Монгол Улсыг тусгаар тогтносон улс гэдгийг дэлхий нийтэд батлахаар зүтгэж явахдаа ч дарга, сайд нар нь ингэж доош ороогүй юм.  Гаднын төрийн тэргүүн, өндөр албан тушаалтнуудтай хоолонд орохдоо гүндүүгүй монгол төрийн эрхмүүд ханцуйгаа шамалж байгаад ястай махыг барьж авах мөртлөө яг л монгол эр хүн гэртээ яаж иддэг билээ тэрэн шиг том томоор огтлон идэж байсныг гаднын төрийн тэргүүнүүд буруушаах нь битгий хэл харин ч сайнаар тэмдэглэн үлдээсэн гэрээс гэмээр тэмдэглэлүүд нь байдаг юм. Монгол эр хүн өмнөд битгий хэл аль ч зүгийн хэний ч өмнө бөхөлздөггүй Монгол ёс жаяг өдгөө алдагдаж, гаднын түшээдийг зоогонд урих мөртлөө өөрөө идэж чадахгүй, шувуу шиг тоншиж, хоосон ходоодоо хоржигнуулдаг болж. Тэгвэл энэ удаад ардчилал, даяарчлал гэж дэндүү ярих дуртай манай Ерөнхийлөгч хуучны гүндүүгүй, өөрийн гэсэн буурьтай Монгол  жаягийг мартсан үйлдэл үзүүлэхийн зэрэгцээ утга авцалдааны хувьд нэлээд таарамжгүй үйлдлийг Хятадын даргын өмнө үзүүлэв. Ер нь хүнтэй гар барьж, тэр хүндээ хүндэтгэл үзүүлэн тонгойж байгаа юм бол тухайн хүнийхээ өөдөөс харсан байдалтайгаар бөхөлзөх ёстой. Харин манай Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Хятадын тэргүүн хатагтайтай мэндэлж гар барих мөртлөө Си даргын өмнө дахин дахин тонгочих нэлээд зохижгүйн дээр туйлын өрөвдөлтэй харагдлаа. Тэгээд ч адилхан төрийн тэргүүн, бүхэл бүтэн нэг улсыг толгойлж, төлөөлж байгаа хүний хувьд эсрэг хүн нь хариу бөхийхгүй ингэж шал хартлаа тонгойж ард иргэдээ доош нь хийх хэрэг байсан ч юм уу үгүй ч юм уу. Арга ядахад л үл ялиг толгой дохиоход болох л зүйл. Угтаа бол манай Ерөнхийлөгч Хятадын тэргүүн хатагтай Пен Ли Юаньд хүнтэдгэл үзүүлж гар бариад байх шиг. Харин хартай нөхрөөс нь айн эхнэрийнх нь нүүр рүү эгцэлж харж чаддаггүй залуу шиг энэ мэт үйлдэл ард түмний бэлэг тэмдэг болсон Ерөнхийлөгч хүнд хэр зохимжтой юм бол доо.

Сэтгэгдэл ( 31 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
olzii (122.254.127.81) 2015 оны 09 сарын 08

ene bol yamarch humuusiin hoorond bolj l bdag hariltsaa bn shd. yah bsan yum bol gediij zogschood yarvaigaad baih yum u tegeed...

0  |  0
MONGOL(178.115.129.248) 2015 оны 09 сарын 07

zoduulchihsan golog shig muu hulgaich nohoi ELBEGDORJ EZNIIHEE OMNO BOHOLZOJ BAINA HUJAAGIIN ZUS GEJ IIM L BAIDAG YUM

0  |  0
234(112.72.13.139) 2015 оны 09 сарын 06

yag mujiin zahiragch shig haragdaj bn

0  |  0
eku(182.160.4.36) 2015 оны 09 сарын 06

bolio boli!zugeer gar barixad l uls torjix yumdaa!!!ene xyn chin eronxiilogch oorsdiigoo doromjlood l suux yum!

0  |  0
өвгөөдөй(103.242.47.42) 2015 оны 09 сарын 06

Монгол төрийг гутаан нэгэн гадаад бүсгүйн өмнө бөхөлзөж дохилзон зогсох нь монголоороо бахархаж байгаа монголчуудад таалагдсангүй намба алдсан гуйлгачин мэт харагдууллаа. Манжийн үед бөхөлзөөгүй монгол толгой манийн үед бөхөлзхийг үзлээ . Яалтайч билээ

0  |  0
haha(122.201.22.199) 2015 оны 09 сарын 06

zoduulj zoduultsan gulug hahaha

0  |  0
zochin(112.72.13.28) 2015 оны 09 сарын 05

Gadagsh yanz buriin huntei ochij balai yum yarij hugiin tsarai gargalgui ene zuuraa manaihnii shuteed bdag mundag iltgel ugee heleed l suuliin gants neg jil Mongoliig baga zarch suitgej bgaad bolbol hugatsaanaasaa umnu arilj uguusei

0  |  0
ravdan(150.129.141.48) 2015 оны 09 сарын 05

Badarchin yabsan gazar balagtai gedeg shig. Namba algaaaaaa

0  |  0
зочин(182.160.32.225) 2015 оны 09 сарын 05

Тонгоосон нь жаахан тиймэрхүү л юм гэхдээ яахав дээ

0  |  0
irgen(65.128.90.215) 2015 оны 09 сарын 05

haa yavsan gazraa balag tarij yavah um ern erunhiilugchiin ajliig hiij dunguhgyi baina shu dee ene hyn chin tegehed hyn myndsan um shig zytgyyleedl baih um

0  |  0
irgen(65.128.90.215) 2015 оны 09 сарын 05

mendchilehdee gar barij baga zereg buhiiguud nyyr lyy n harna shu dee tegj tongoigood gazar tyltal buhiiguud baij bolohgyish dee ichmeer um erunhiilugch hyn zarim es gorimiig anh zaalgadag shu dee

0  |  0
халх(103.26.195.141) 2015 оны 09 сарын 05

Төрөл садан дээрээ очсон новш духаараа шал цоолоогүй нь их юм Сүү долоосон гөлөг л ийм байдаг байх . Юун ерөнхийлөгч .

0  |  0
Man(207.229.185.103) 2015 оны 09 сарын 05

Za ta nar bitgii xutsAtsgaa

0  |  0
Хун(112.72.13.79) 2015 оны 09 сарын 04

Унэхээр газар шагайсан байнш дэ!!! Унэндээ Монгол эр хуний шинж алга. ядаж Ногоо узэдгуй Энхбаяртай гар барьж байна гээд тэрхэн уедээ бодчихгуй. Тэгсэн бол арай суртэй ждээшээ харах байсан ч юм билуу?!!! Хэлэх ч муу уг олдохгуй юмаа!!!!!

0  |  0
Zochin(122.201.21.167) 2015 оны 09 сарын 04

Bugd l adilhan baga zereg behiij mendchilj baina leesh dee, muulah geed yadchih yumaa, hunii muud durtai yumnuud

0  |  0
Зочин(180.149.78.20) 2015 оны 09 сарын 04

Элбэгдорж өөрөө л бөхийсөн байх.монгол улс бөхийх арай болоогүй ээ

0  |  0
zochin(122.201.21.68) 2015 оны 09 сарын 04

Novsh

0  |  0
saruul(81.56.30.243) 2015 оны 09 сарын 04

naad nohor chin n ugaasaa hytad yum chin

0  |  0
Turiin terguun sh de(122.131.214.147) 2015 оны 09 сарын 04

Cambodia-giin haaniig harsanuu? Xi-tei gar barihdaa Saihan nuruu tseh haraa deeguur baisan shuu. Elbegdorj ter hunees syraltsmaar bna. Mongol turiig tuluulj baigaa bol tuluulsun shig tuluulmuur bna.

0  |  0
zochin(202.179.29.136) 2015 оны 09 сарын 04

guldiicheed

0  |  0
irgen(43.242.243.65) 2015 оны 09 сарын 04

Amerikiin zevsegtei jaschihgyi.

0  |  0
уугий (202.131.234.243) 2015 оны 09 сарын 04

Бүх юмийг буруугаар хараад байвал зөв юм нэг ч харагдахгүй Бусад орны тэргүүнүүд бүгд л ингэж мэндчилж байнлээ. Муу болгох гэхээр бүүр дэндүүлэх юмаа.

0  |  0
Хоха(103.229.120.203) 2015 оны 09 сарын 04

Гутамшигтай л харагдсан даа, манай ерөнхийлөгч! Уг нь сөхөрч мөргөсөн бол шулуухан байсан юмсан.

0  |  0
ххх(202.72.246.106) 2015 оны 09 сарын 04

Эндээс нэг л зүйлийг мэдмээр байна яагаад Монгол цэргүүд зэвсэггүй жагссан бэ?

0  |  0
ohin(202.179.11.107) 2015 оны 09 сарын 04

хүнээс бурууг хайгаад байвал зөв юм харагдахгүй Юу нь буруудад байгаан Зүгээр л бшд Хийх юмаа олохгүй өө хайчихийн

0  |  0
Top