Сайдад нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ

Автор | Zindaa.mn
2015 оны 09 сарын 04

УИХ-ын дарга З.Энхболд  сайдад нэр дэвшигчдийн нарын нэрийг энэ сарын 06-ны дотор өргөн барих сануулгыг Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт хүргүүлсэн. Энэ сарын 6-ны өдөр амралтын өдөр таарч байгаа учраас Ерөнхий сайд өнөөдөр сайд нарынхаа нэрсийг өргөн барихаар болсон талаар эх сурвалжууд мэдээлээд байгаа билээ. Тэгвэл Сайдад нэр дэвшигчдийн нэрийг тодруулахтай холбоотойгоор өнөөдөр УИХ дахь намын бүлгүүд хуралдсан байна. АН-ын бүлэг хуралдаж, УИХ-ын гишүүн М.Зоригтыг Зам тээврийн, Г.Баярсайханыг Хөдөлмөрийн, Б.Болорыг Сангийн сайдад тус, тус нэр дэвшүүлэхээр эцсийн байдлаар шийдвэрлэжээ.

 Мөн Засгийн газарт хамтрах МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлэг ч хуралдаж сайдад нэр дэвшигчдээ Ерөнхий сайдад өргөн барилаа. Тус бүлэг Ц.Оюунбаатарыг Шадар сайд, Н.Батцэрэгийг БОНХАЖ-ынЗ.Баянсэлэнгийг Барилга, хот байгуулалтын сайдаар томилуулахаар нэрийг нь хүргүүлжээ.

Тиймээс сайдад нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ гэдгийг манай сайт уншигч та бүхэндээ танилцуулж байна.

 УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайдад нэр дэвшигч Г.Баярсайхан

 - УИХ-ын гишүүнээр 2 дахь удаагаа Нийслэлийн Чингэлтэй дүүргээс  улиран сонгогдсон түүнийг  УИХ дэх ногоон хөгжлийн талаарх ганц мэдлэгтэй хүн гэж хэлж болох. Тэрээр УИХ-аар газрын хэвлий, байгалийн баялаг, экологийн асуудал  хэлэлцэгдэх бүрд дуугарч байдаг гишүүдийн нэг. Анх  “Улс төрд мод тарья”гэсэн уриатайгаар улс төрд хөл  тавьсан эмч, экологийн доктор /Ph.D/ түүнийг Байгал орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад АН-аас хамгийн тохирох хүн гэж ажиглагчид үздэг. Гэвч нам дотроо ч, УИХ-ын танхимд ч хэлэх гэсэн үгээ хэнээс ч айлтгүй хэлдэг, намын шилдэг залуу улстөрчдийн тоонд зүй ёсоор багтдаг түүнийг Хөдөлмөрийн сайд болоход болохгүй зүйлгүй, түүнд энэ салбарыг аваад явчих чадал бий гэж үзэгчид цөөнгүй байгаа юм. Үнэндээ УИХ-ын Ёс зүйн дэд хорооны дарга, Монгол-Катарын Парламентийн бүлгийн дарга, Улсын Их хурлын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга хийж явсан түүнд яам удирдах чадвар, чадамж бий. 
 Тиймээс ч түүний чадварыг нам нь үнэлж ийнхүү Хөдөлмөрийн сайдад нэр дэвшүүлжээ.

 УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайдад нэр дэвшигч М.Зоригт

 -Тэрээр яалт ч үгүй Монголын ардчиллын анхдагчдын нэг. Түүнийг Монголын оюутны холбооны удирдлагад байх үед Монгол Улсад ардчилал эхэлсэн. Ардчиллын үйл хэрэгт тэрбээр бусад нөхдийнхөө хамт хүчин зүтгэсэн.

Түүнийхээ дараа хоёр нөхрийнхөө хамт “Бодь” групп, “Голомт” банкийг байгуулсан. Харин улстөрд хожим орсон.

Ардчиллынхнаас С.Зориг агсантай ойр байсны хувьд С.Оюуны тэргүүлсэн ИЗН-д байгуулагдахаас нь эхлэн хүчин зүтгэж, 2004 онд Дорнод аймагт тус намаас нэр дэвшин сонгогдож байв.

Харин 2008 онд дахин нэр дэвшсэн ч сонгогдоогүй. Ингээд 2012 оны сонгуулийн өмнө АН-д элсэн Сүхбаатар аймагт нэр дэвшин УИХ-д дахин сонгогдоод байгаа.

Тэр ардчиллын анхдагчийнхаа хувьд АН-д элссэнээс гадна МоАХ фракцийн гишүүн болж бүр тус холбооны дэд тэргүүн хүртэл болоод амжсан. Өмнө нь түүнд гурван ч удаа сайд болгох санал ирж байсан ч татгалзаж байсан гэдэг. Харин энэ удаа Зам тээврийн сайд болохоор шийдсэн бололтой. Түүнчлэн нэлээд шударга шулуун зантай гэгддэг тэрбээр намынхныхаа алдаа дутагдлыг шүүмжлэхээс айдаггүй нэгэн. Тиймдээ ч Н.Алтанхуягийн засгийн газрыг огцруулах кноп дараад намаасаа хөөгдөх дээрээ тулж байсан удаатай. Гэрэл зураг авах хоббитой түүнд сошиал ертөнцийнхөн “эротик гишүүн” гэсэн нэр өгч, энэ хоббиноосоо салж ажлаа хийхийг ил тод шаарддаг гэхэд болно. Харин энэ талаар тэрээр нэгэн ярилцлагадаа намайг муулах гэхээр идсэн уусан, энээ тэрээ гэсэн юм олдохгүй. Тийм болохоор нь ийм идеа гаргаж өгсөн юм гэж тайлбарласан байдаг. Сошиал ертөнцийнхний шүүмжлэлийн бай болдог түүнийг АН энэ удаа ардчиллын анхдагч гэдэг утгаар нь сайдад нэр дэвшүүлж байгаа бололтой.

 УИХ-ын гишүүн, Сангийн сайдад нэр дэвшигч Б.Болор

 -Б.Болорын хувьд сайд хийгээд үзчихсэн туршлагатай. Бүр удам дамжсан сайд гэдгээрээ бахархдаг нэгэн. Мэдлэг чадлын хувьд ч тэрээр нам дотроо гологдохгүй. Бельгийн вант улсын Европын их сургуулийг Эдийн засагч мэргэжлээр, 2012 онд Шинжлэх ухаан, технологийн их сургуулийг тус тус төгссөн, бизнесийн удирдлагийн магистр зэрэгтэй. Тиймээс ч АН-ынхан түүний энэ мэдлэг боловсролыг түшиглэн Сангийн сайдад нэр дэвшүүлээ болов уу. Харин тэрээр  Гадаад хэргийн дэд сайдаар ажиллах хугацаандаа сайн дипломатч гэдэг үнэлгээг хараахан авч чадаагүй ч хараалгасан явдал ч гаргаагүй, сааралдуухан байсаар томилгоог дуусгасан. Тэгэхээр эдийн засаг хямарсан ийм хүнд үед Сангийн сайдын албыг хашина гэдэг түүний хувьд хүндхэн сорилт болж мэдэх юм.

 УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайдад нэр дэвшигч З.Баянсэлэнгэ

 -Түүнийг сайдад нэр дэвших сураг дуулдсан цагаас шүүмжлэх хүмүүс цөөнгүй байна. “Хорооны ажилтнаас Төрийн ордноо заларч, УИХ-ын гишүүн гэх эрхэм алдрыг хүртсэн. Харин өдгөө дарга дагаж далдгасны буянаар төрийн сайдын хүндтэй суудалд залрах цэвүүн цаг иржээ” хэмээн түүнд зориулсан жижиг бичвэр твиттер, фэйсбүүкээр ойрын өдрүүдэд хүчтэй явж байгаа юм. Үнэхээр ч Н.Энхбаярыг суллахыг эсэргүүцэн жагсч, төв талбай дээр хэдэн өдөр өлсгөлөн зарласныхаа хүчинд намын нэрсийн жагсаалтад дээгүүр бичигдсэнээр төрийн жолоо атгалцаж, УИХ-ын гишүүний суудалд заларсан түүнийг азтай гэхээс өөрөөр юу гэж тайлбарлах билээ. Гэтэл тэрбээр эвслээс сайд болох хүмүүсийн тоонд зүй ёсоор багтчихсан байдаг.  Хүний зурагдчихсан хувь тавилан гэж их л өөр зүйл байдаг бололтой. Тэрээр 1991 онд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 35 дугаар дунд сургуулийг төгсөөд гурван жил өнжсөний эцэст 1994 онд Дархан хотын Анагаах ухааны дунд сургуулийг бага эмч мэргэжлээр төгссөн. Үүний дараа 2003 онд Цагдаагийн академийг эрх зүйч мэргэжлээр тус тус дүүргэсэн гэсэн товч намтартай нэгэн юм.

 УИХ-ын гишүүн, Шадар сайдад нэр дэвшигч Ц.Оюунбаатар

-Эвслийн бүлгээс ямар ч маргаангүйгээр сай дад нэр дэвшиж байгаа хүн бол Ц.Оюунбаатар гишүүн. Учир нь, тэрбээр намын дарга Н.Энхбаярыгаа улс төрд орох, нэр нь цагаадах хамгийн том ажлыг эхлүүлж, өдгөө ажил хэрэг болгуулсан том гавьяатан. Өөрөөр хэлбэл, Н.Энхбаяр шүүхээс ял сонсч, өлсгөлөн зарлан, ид дуулиан болж байх үед Өршөөлийн тухай хуулийг санаачилж байсан нэгэн. Хэдийгээр цаг үе нь таарсан, угаас жирийн иргэдэд зориулсан хууль гэж олон нийт харж чадахааргүй үе байсан ч тэрбээр муу хэлүүлэн байж хууль санаачилж байсан эр зоригтон. Тэр бүү хэл, эвслийнхэн цаг үеийг овжин ашиглаж, Засгийн асуудлаар шантаажлан Өршөөлийн хуулийг батлуулах нөхцөл бүрдэх үед түүний санаачилсан хуулийг авч баталсан гэх. Үнэхээр ч эвслийн бүлгийнхэн энэ хуулийг батлахад түлхүү оролцсон гэдгийг хэлэх гишүүн олон бий. Тухайлбал, Ц.Нямдорж гишүүн “Шударга бусынхан энэ хуулийг батлахад түлхүү оролцож, хуулийн төсөл дээр ажилласан” гэдгийг хэлсэн. Ийм л учраас Ц.Оюунбаатар гишүүн сайд болох нь гарцаагүй болж байх шиг байна.

  УИХ-ын гишүүн, БОНХАЖ-ын нэр дэвшигч Н.Батцэрэг

-Түүнийг сайдад нэр дэвших сургаар МАХН-ын дарга Н.Энхбаярын шантаажид ороод байгаа. Хэрвээ шадар сайд болохыг хүсвэл намаасаа гарах хэрэгтэй болох нь гэсэн мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарах болсон. Гэвч энэ асуудал худлаа байсан бололтой. Өнөөдөр тэрээр Ч.Сайханбилэгийн Засгийн газарт маргаангүйгээр багтах нь тодорхой боллоо. Ер нь бол нам дотроо дээгүүр албан тушаал хашна гэдэг улс төрийн томилгоонд хамгийн түрүүнд бялуу хүртэх боломж байдаг. Энэ ч үүднээс өнгөрсөн хугацаанд МАХН, МҮАН-ын бүлгийг удирдаж ирсэн түүнд хамгийн түрүүнд сайдын суудал ногдох нь ойлгомжтой болоод байсан юм. Түүний хувьд З.Баянсэлэнгэ гишүүнийг бодвол ажлын болоод улс төрийн арвин их туршлагатай аж. Тэрээр 1990-1991 онд Завхан аймгийн МоАХ-ны (анхны сөрөг хүчин) анхны Ерөнхий зохицуулагчаар ажиллахаас гадна 1992 онд Завхан аймгийн Ардчилсан намын дарга хүртэл хийж байжээ.
1992-1996 онуудад эргээд аймгийн МҮАН-ын даргаар ажилласан байна. Тэгэхээр тэрээр өдийг хүртэл улс төрийн замналаа бусдын адил эхлүүлжээ. Түүнийг эвслээс сайдад нэр дэвших хамгийн боломжит гишүүн. Хамгийн гол нь түүнд орооцолдсон элдэв асуудал гэм зэм үгүй хэмээн үзэх хүмүүс цөөнгүй байгаа аж.

 Ерөнхий сайд дээрх хүмүүсийн нэрсийг удахгүй өргөн барьж магадгүй байна.

Сэтгэгдэл ( 26 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
kkk(183.81.169.22) 2015 оны 09 сарын 08

Oyunbaatar arai deer. Busad 5 ch medehgui ee. Toriin saidiin suudal iim amarhan bdgiimu. Nohrooroo said hiilgey tasartsan chadaltai shde kk

0  |  0
yanadaa(122.201.21.9) 2015 оны 09 сарын 07

Bolovsrol myy hyneer yaj dargalyylnadaa.Mergejliin bys too noddog hicheeldee gaigyi hymyys injener bolson baidag.

0  |  0
zasag(122.201.31.6) 2015 оны 09 сарын 07

Tur muutiin zasag muu

0  |  0
1111(112.72.11.67) 2015 оны 09 сарын 07

Баянсэлэнгийг 100 хувь дэмжинэ. Зоригтой, тууштай, зорилгодоо үнэнч ийм эмэгтэй төр барилцаж байгаа нь зөв шүү. Хогийн идээчин уугаачин Бадамжунай, М.Энхболд, Сү.Батболд, С.Баярцогт гэх мэт нь хуц ухна тавьчихсан юм шиг ээлжлээд л сайд хийгээд болоод л байдаг биз дээ. Хагартлаа идэж уугаад зарим нь бараг хахаж үхэх шатандаа орчихоод байгааг бүгд л харж байгаа шүү дээ. Болж байна. Баянсэлэнгэ гишүүнд баяр хүргье.

0  |  0
Zochin(203.194.118.55) 2015 оны 09 сарын 06

Enhbayart Arhichin Shiilegdamba, elii balai Bayanselenge 2.s uur hvn baidaggvi yum bh da turiig gutaaj doromjilj bna da

0  |  0
ebi(183.81.169.22) 2015 оны 09 сарын 05

Tor zasag uls oron mini yurunhiilugch shigee bur davjaaraad bh chin. Yamar ch chadaltai hun alga da. Hoorhiis gej...

0  |  0
bertegchin(183.81.169.22) 2015 оны 09 сарын 05

Za arai ch de AN MAXN 2 yu bolood bnaa. Ingetlee bolovson huchingui dotoitson hergu. Ye burhaan end tohiroh chadaltai amitan neg ch alga. Hamgiin anhnii heden said ni arai deer baij. Saihanbilrg gomo yu l hiigeed tenegereed bn da. Hairan uls oron mini

0  |  0
zochin(182.160.32.225) 2015 оны 09 сарын 05

Баянсэлэнгийг дэмжиж байна. Дандаа л ард түмнээсээ тасарсан хүмүүс байх ёстой биш. Харин Сайдыг сайн хийгээрэй

0  |  0
irgen(112.72.11.134) 2015 оны 09 сарын 05

ner tcever shudarga ulsuud bn daa ug ni

0  |  0
cbm(103.10.22.17) 2015 оны 09 сарын 05

emegtei hun tord ajillaj bolno biz dee.SHUTIS-n pro Batchuluun shig mongo idehgui dee

0  |  0
urgen(202.70.43.18) 2015 оны 09 сарын 05

Chuulganii huraldaahd sogtuu orj suudag duran haraad yuch hamaagyi burdag oron garan Bayrsaihniig terin said bolgoh gejdee Er ni Enhbayr tereer togloj baina MAHN-iig zailuulah heregtei shuu

0  |  0
aaaa(103.229.120.143) 2015 оны 09 сарын 05

bayanselengees busad n bolj bna

0  |  0
ХОНГОРОО(103.26.195.141) 2015 оны 09 сарын 05

ХҮНИЙ ӨМНӨӨС ИЧИХ ЯМАР ХЭЦҮҮ БАЙДГИЙГ БАЯНСЭЛЭНГЭД ХЭЛЭЭД ӨГӨӨЧ.ОЛОН ТҮМЭН ИЧЭЭД БАЙНА

0  |  0
Zochin(103.26.195.244) 2015 оны 09 сарын 04

Battulgiig dahiad bayanhongoroos buu songo.nutgiin neg ch zaluug ood ni tataj chadsangui,haramsaj baina

0  |  0
Зочин(103.26.194.209) 2015 оны 09 сарын 04

Батцэрэг Оюунбаатар Болор гурав бол сайд байж болноо болно.үлдсэн товаришууд азтай л бна даа. Бөөн халаа сэлгээ эхлэх нь дээ

0  |  0
зочин(122.201.24.3) 2015 оны 09 сарын 04

Энд Оюунбаатараас өөр сайд хийчих хүн алга даа. АН боловсон хүчин үнэхээр тааруу юмаа. За яахав дээ одоо угаасаа ажил хийгээд байх хугацаа ч байхгүй. Засаг ёстой л давжаарчээ хөөрхий.

0  |  0
Dorjoo(43.247.42.207) 2015 оны 09 сарын 04

Turiig Bayanselengeer buzarluulj bolohgvi ee Enhbayar arai dendej bnaa Arhichin Shaligdambig said bolgoson odoo bvr Teneg Bayanselenge avgai yanaa MAXH taraasai

0  |  0
Зочин(103.229.120.198) 2015 оны 09 сарын 04

МАХН төр засгийг яаж доромжилж, дампууруулж байгаагийн тод жишээ бол Баянсэлэнгийн томилгоо юм. УИХ-ын гишүүд дэмжиж онигоотохгүй байлгүйдээ. Хэн нь дэмжихийг хараарай.

0  |  0
Найдан(150.129.143.145) 2015 оны 09 сарын 04

Болор, Баянсэлэнгэ нар арай дэнэднээ,арай ч дээ .........

0  |  0
ххх(202.72.246.106) 2015 оны 09 сарын 04

Хэн байх нь хэнд хамаатайн тэртээ тэргүй нэг нэгнээсээ ялгарах зүйл нэг ч байхгүй адилхан төрөөс тэрбумтан болж төрөх гэсэн хэдэн амбийцтай нөхдүүд л байна

0  |  0
Top