Ирэх амралтын өдрүүдэд Улаанбаатарт шөнөдөө 0-3 градус хүрч хүйтрэнэ

Автор | Zindaa.mn
2015 оны 09 сарын 23

Аргагүй л хүйтний ам наашилж, хөхүүрийн ам цаашилж байгаа аж. Ойрын хэдэн өдөртөө цаг агаар тийм ч тааатай байхгүй нь. Тодруулбал, маргаашнаас хүйтэрч цас орно. Ирэх амралтын өдрүүдэд Улаанбаатар хотод шөнөдөө 0 градусаас -3 хүртэл хүйтрэх юм байна. Харин өдөртөө +9 хэмийн дулаан байна. Өнөө маргаашдаа газар тариалангийн бүс нутгаар хур тунадас, нойтон цас орж цочир хүйтрэхийг анхааруулж байна. Мөн ихэнх нутгаар үүлэрхэг. Төвийн аймгуудын ихэнх нутгаг болон зүүн зүгийн нутгийн зарим газар, баруун зүгийн нутгийн зүүн хэсгээр хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи говь талын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн  уулархаг нутгаар 4-9 градус,  Дорнод Дарьгангын тал нутгаар 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 18-23 градус, бусад нутгаар 9-14 градус дулаан байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top