Алтанбулагийн цэцэрлэгийн эрхлэгч хуурамч дипломтой байжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 09 сарын 28

Авлигатай тэмцэх газарт иргэнээс ирүүлсэн гомдол, мэдээллийн мөрөөр хуульд заасан чиг үүргийн хүрээнд холбогдох хяналт шалгалтыг явуулахад Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын төрийн өмчит “Дамбо” цэцэрлэгийн эрхлэгч Ж.Мөнхтуяа нь Монгол Улсын Боловсролын Их сургуулийг 2000-2004 онд цэцэрлэгийн багш, арга зүйч мэргэжлээр суралцаж төгсөөгүй болох нь тогтоогджээ. 

Түүнчлэн Ж.Мөнхтуяа нь Монгол Улсын Боловсролын Их сургуулийг төгссөн хуурамч дипломыг ашиглан Дархан дээд сургуулийг төгсч “Боловсрол судлалын магистр” зэргийн диплом авсан нь Дээд боловсролын тухай хуулийг зөрчсөн явдал юм. Хуурамч диплом ашиглан төрийн албанд ажиллаж байхад Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газраас түүнд захиргааны шийтгэл ногдуулсан нь холбогдох хууль тогтоомжийг мөн зөрчжээ. 

Иймд Ж.Мөнхтуяагийн гаргасан зөрчилд Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу хариуцлага тооцуулахаар Сэлэнгэ аймгийн Засаг дарга С.Бүрэнбатад албан бичиг хүргүүлсэн байна. 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
шударга(202.21.106.144) 2015 оны 09 сарын 29

өө наад хуурамч дипломтонгууд чинь зөндөө шдээ,Төрийн сургалтын сангийн нэгэн ажилтан/ хөдөөгийн/ аав ээж нь диплом худалдаж аваад ажилд оруулсан гэж бахархаж байхыг ч сонссон.үнэхээр ой гутмаар болсон байна даа төрийн алба гэж

0  |  0
лхан(202.131.225.197) 2015 оны 09 сарын 29

хөдөөний нэг муу цэцэрлэгийн эрхэлэгч дипломтой ч яалаа. чааваас гэж. ажлаа л хийж байвал барав. АТГ гэж нэг доодост ширүүн дээдэст доль цохисон байгууллага хүмүүс байх юм үхэж далдраасай

0  |  0
диплом (208.54.80.193) 2015 оны 09 сарын 28

АТГ жаахан том ажиллаач дээ цэцэрлэгийн эрхлэгч нтртэй зууралдаад аль эсвэл ЭЛБЭГДОРЖИЙН ЗАХИАЛГААР хvн шоронд хийлгээл . . . Яам тамгийн газраар дvvрэн хуурамч дипломтонгууд байгаа тэд нартай зууралдаач очиж очиж нэг цэцэрлэгийн эрхлэгч энэ ажлыг дипломгvй ч хvн хийчихнэ

0  |  0
Top