Дэд сайдуудыг өнөөдөр томилно

Автор | Zindaa.mn
2015 оны 09 сарын 28

Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаан болно. Уг хуралдаанаараар дэд сайдуудыг томилох бөгөөд засагт хамтарч байгаа намууд дэд сайдад нэр дэвшигчдээ тодруулсан байна. Өөрөөр хэлбэл Ардчилсан намаас гурав, МАХН-МҮАН-ын"Шударга ёс" эвслээс хоёр дэд сайд тодрох бөгөөд ИЗНН-аас дэд сайдад хоёр хүний нэрийг дэвшүүлсэн ч нэг сайдын суудал оногдож байгааа аж. 

Гадаад хэрэг, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, Эрүүл мэнд, спорт, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын дэд сайдад Ардчилсан нам болон ИЗНН-аас нэр дэвшүүлнэ. Харин “Шударга ёс” эвсэл Аж үйлдвэрийн болон Уул уурхайн дэд сайдад хүнээ нэр дэвшүүлэхээр болсон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top