Хөвсгөл аймагт их хэмжээний цас орсноос иргэд цасанд боогджээ

Автор | Zindaa.mn
2015 оны 09 сарын 28

Хөвсгөл аймагт их хэмжээний цас орсноор өнгөрөгч бямба гарагт тус нутагт явсан тээврийн хэрэгслүүд зорчих боломжгүй болж, иргэд цасанд боогдож, аймгийн Онцгой байдлын газраас тусламж дуудаж, гаргуулсан байна.
 
Мөн тус аймгийн Ханх сумын Цураг багийн нутаг “Их сант”-ын даваанд /Ханх сумын төвөөс баруун урд зүгт 80 км-т/ дөрвөн автомашин, 19 зорчигч цасанд боогдож явах боломжгүй байсныг аймгийн Онцгой байдлын 12 алба хаагч, нэг техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, тусламж үйлчилгээ үзүүлэн, ар гэрт нь хүргэж өгчээ.
 
Цаг агаарын байдал тогтворгүй нөхцөлд замд гарахгүй байхыг Онцгой байдлын газраас ард иргэдэд анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top