Шалгалтаар ”Найман гишүүн төгөлдөр”, ”Гүрж ногоон цай”-нууд зөрчилтэй гарчээ

Автор | Zindaa.mn
2015 оны 09 сарын 28

ШӨХТГ Монгол Улсын нутаг дэвсгэрт импортлон борлуулж буй зарим нэр төрлийнхүнсний бүтээгдэхүүний зар сурталчилгаа, сав, баглаа боодол, шошгожилт зэрэг нь хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд хяналт шалгалт хийжээ.

Уг хяналт шалгалтаар аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагаанд дараах зөрчил илэрсэн байна.

Тухайлбал,

  • "Цайны ертөнц” ХХК-ийн худалдаалж буй“Найман тахилтай цай” бүтээгдэхүүний шошгод үйлдвэрлэсэн улс, орныг тэмдэглээгүй, үйлдвэрлэгчийн хаяг бичигдээгүй буюу тодорхой бус,
  • “Стимо” ХХК-ийн худалдаалж буй "Гүрж ногоон цай” бүтээгдэхүүний шошгод үйлдвэрлэсэн улс, орныг тэмдэглээгүй, үйлдвэрлэгчийн нэр, хаяг бичигдээгүй буюу тодорхой бус,
  • "Миний сүлжээ" дэлгүүрийн худалдаалж буй “Бөмбөөлэй цагаан будаа” бүтээгдэхүүний шошгод үйлдвэрлэсэн улс, орныг тэмдэглээгүй, үйлдвэрлэгчийн нэр, хаяг бичигдээгүй буюу тодорхой бус,
  • “Бамаш” ХХК, “Тэмүүлэн маш” ХХК-иудын худалдаалж буй цагаан будааны шошгод үйлдвэрлэсэн улс, орныг тэмдэглээгүй, үйлдвэрлэгчийн нэр, хаяг бичигдээгүй буюу тодорхой бус,
  • "Таван богд интернэйшнл" ХХК-ийн худалдаалж буй "Найман гишүүн төгөлдөр", “Мөнгөн аягат” зэрэг бүтээгдэхүүний үйлдвэрлэсэн улс, орныг тэмдэглээгүй, үйлдвэрлэгчийн, хаяг бичигдээгүй буюу тодорхой бус зэрэг зөрчил илэрчээ.

Дээрх компаниудын худалдаалж буй бүтээгдэхүүний шошгод үйлдвэрлэсэн улс, орныг тэмдэглээгүй, үйлдвэрлэгчийн нэр, хаяг бичээгүй нь MNS САС 1:2007 Савласан хүнсний бүтээгдэхүүний шошгожилтод тавих ерөнхий шаардлага стандартын шаардлагыг хангаагүй бөгөөд хэрэглэгчдийг төөрөгдүүлж, хангалттай мэдээлэл өгөхгүй байгаа үйлдэл нь Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4.2, 12.7.4, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 7 дугаар зүйлийн 7.1, 7.2.1, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийг тус тус зөрчсөн болохыг улсын байцаагчийн дүгнэлтээр тогтоож, зөрчлийг арилгуулахаар албан шаардлага хүргүүлж, биелэлтэд хяналт тавьж байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top