Хорих 461-р ангийн шүүх танхимыг татан буулгажээ

Автор | Zindaa.mn
2015 оны 09 сарын 28

ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр анги хэдхэн жилийн өмнө ашиглалтад орсон. Энэхүү хорих ангийг ашиглалтад оруулснаар дотор нь шүүх хуралдааны танхимыг ч шинээр байгуулсан юм. Ингэхдээ олон шүүгдэгчтэй хэрэг, онц хүнд гэмт хэргийн ялтнууд гээд хорих ангид шийдвэрлэж болох хурлуудыг шүүн тасалдаг байсан. Тэгвэл уг ангийн шүүх танхимд дахин шүүх хурал хийхгүй байх шийдвэр гарчээ.
 
Өнгөрсөн долоо хоногт хорих 461 дүгээр ангийн шүүх танхимыг татан буулгасан байна. Ингэснээр энэ ангид дахин шүүх хуралдаан явагдахгүй. Хүний эрхийн Үндэсний комисс, Өмгөөлөгчдийн холбоо хамтран ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангийн шүүх танхимд  шалгалт хийсэн. Шалгалтаар энэхүү шүүх танхим нь стандартын хэд, хэдэн шаардлагыг хангаагүй гэсэн дүгнэлт гарсан байна. Тиймээс шүүх хуралдаанууд харьяа дүүргийнхээ шүүхэд болохоор болжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top