Хятадууд Халх голоор хил зөрчжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 09 сарын 29

Халхголын отряд буюу Хилийн цэргийн 0198 дугаар ангийн хариуцсан хэсгээр хадлан хадах зорилгоор хил зөрчиж, орж ирсэн БНХАУ-ын харъяат найман иргэнийг хилчид саатуулжээ. Тэднийг баривчлан захиргааны арга хэмжээний дагуу хуулийн хариуцлага хүлээлгэн холбогдох хүмүүст нь хариуцуулж өгсөн байна. Мөн тус аймгийн Хилийн 0275 дугаар ангийн хариуцсан хэсгээр иргэн Д-ийн 66 толгой адуу улсын хилд тулсныг хилийн манаа илрүүлэн, малын эзэнд холбогдох хууль дүрмийг танилцуулан баталгаа гаргуулж, зүсмийн бүртгэлийн дагуу адууг хүлээлгэн өгчээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top