Телевизийн аналоги системийн станцуудыг унтрааж дуусна

Автор | Zindaa.mn
2015 оны 09 сарын 29

Монгол улсын Засгийн газрын 2010 оны 275 дугаар тогтоолоор батлагдсан “Радио, телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлэх” үндэсний хөтөлбөрийн дагуу өргөн нэвтрүүлгийн аналоги системийн  дахин дамжуулах станцуудыг орон даяар 2015 оны 7-р сарын 15-наас 10-р сарын 5-ны хооронд унтрааж байгаа юм.

 Холбогдох газрын ирүүлсэн мэдээгээр 2015 оны 9 сарын 25-ны өдрийн байдлаар Монгол улсад аналоги телевизийн дахин дамжуулах 322 станцыг унтраасан байгаа ажээ.

Хуваарийн дагуу одоогоор Өмнөговь, Говьсүмбэр, Дундговь, Төв, Баянхонгор, Дорноговь, Өвөрхангай, Архангай, Сэлэнгэ, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Хөвсгөл, Булган аймгийн бүх сумдын аналоги системийн дахин дамжуулах станцуудыг бүрэн унтраагаад байгаа аж.

Харин Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Орхон, Дархан-Уул аймгийн зарим сумдууд болон Улаанбаатар хотын зарим газрын аналоги системийг дахин дамжуулах станцуудыг 10-р сарын 5-ны өдөр унтраах ажээ.  Мөн Ховд аймгийн Үенч сумын тоон станц гэмтэлтэй байгаа тул засагдахыг нь хүлээж байгаа юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top