Мөнгөний бодлогын зөвлөл хуралдана

Автор | Zindaa.mn
2015 оны 09 сарын 29

 Төв банкны Мөнгөний бодлогын зөвлөл өнөөдөр 17:00 цагаас хуралдахаар товложээ.  Учир нь Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэлийг хэлэлцэх юм. Тус зөвлөл он гарсаар гурван удаа хуралдсан. Сүүлийн хоёр хуралдаанаараа бодлогын хүүг хэвээр үлдээсэн юм. Тэгвэл өнөөдрийн хуралдаанаар мөн бодлогын хүүг хэлэлцэх болов уу гэсэн хүлээлт байна.

Нийлүүлэлтийн гаралтай инфляцийн дарамт буурсан, эрэлтийн гаралтай инфляци нэмэгдэхээргүй байгаа, төлбөрийн тэнцэлд эерэг өөрчлөлтүүд гарч бодлогын хүүг бууруулах боломж байсан ч, нөгөө талдаа гадаадын шууд хөрөнгө оруулалт дотоодын нийт бүтээгдэхүүний нэг хувиас бага болж, улсын төсвийн зардал, алдагдал зэргээс шалтгаалж бодлогын хүүг хэвээр үлдээсэн байдаг.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top