Хөрөнгийн биржийн Д.Ангарыг ажлаас нь чөлөөлжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 09 сарын 29

Монголын Хөрөнгийн биржийн удирдлагыг сольжээ. Тодруулбал, Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Ангарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, оронд нь н.Болорыг тавьсан талаар эх сурвалж мэдээллээ. Чухам ямар шалтгааны улмаас Хөрөнгийн биржийн удирдлыг солих болсон нь одоогоор тодорхой биш байна.

Уг томилгоог өчигдөр хийсэн бөгөөд Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Д.Ангар нь хэд хоногийн өмнө чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байсан аж. Мөн албан бус эх сурвалжийн мэдээлснээр н.Болор нь сайд асан, УИХ-ын гишүүн Н.Батбаярын хүргэн бололтой.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top