АТГ Шадар сайдын томилгоог эсэргүүцэж ЗГХЭГ-т албан бичиг хүргүүлжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 09 сарын 30

Шинэ сайдууд ажилдаа орсноор халаа сэлгээ, шинэ албан тушаалын томилгоо үргэлжилж байна. Гэхдээ шинэхэн сайдуудын хийж байгаа томилгоо хууль зөрчсөн гэх маргааныг нэлээд дагуулж байгаа юм. Үүний нэг нь шадар сайд Ц.Оюунбаатарын ахлах зөвлөхийн томилгоо. Тэрбээр албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад их хэмжээний хохирол учруулсан хэргээр ял сонссон генерал П.Дашийг ажлын албаны ахлах зөвлөхөөрөө томилоод байгаа юм. П.Дашийн хувьд хийсэн хэргийнхээ ялыг үүрээд, өнгөрсөн оны арванхоёрдугаар сард суллагдсан.

Тэгвэл Шадар сайдын эл томилгоог АТГ-аас эсэргүүцэж, “Генерал П.Дашийг томилж, болохгүй ашиг сонирхлын зөрчил үүснэ” гэсэн утгатай албан бичиг хүргүүлсэн байна. Гэвч Шадар сайд Ц.Оюунбаатар АТГ-ын албан бичгийг үл тоон ийнхүү хууль бус томилгоо хийсэн билээ.

Энэ талаар АТГ-ын Олон нийттэй харилцах албаны ажилтан Т.Мөнхтунгалагаас тодруулахад, “Авлигатай тэмцэх газраас Монгол Улсын Шадар сайдын ажлын албаны дарга бөгөөд ахлах зөвлөхөөр томилогдохоор нэр дэвшсэн Пүрэвийн Дашийг ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзсэн.

П.Даш нь албан тушаалын эсрэг гэмт хэрэгт холбогдон нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 2012 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 268 дугаар шийтгэх тогтоолоор хорих ялаар шийтгэгдсэн, улмаар Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3-д заасан ялгүйд тооцогдох хугацаа дуусаагүй байгаа. 

Албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон, ял шийтгэлтэй этгээдийг нийтийн албанд томилох нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-д заасан “олон нийтийн зүгээс ашиг сонирхлын зөрчилтэй гэх ойлгогдохуйц нөхцөл байдал” бий болох тул мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.4 дэх заалт, 23 дугаар зүйлийн 23.7 дахь хэсэгт заасныг баримтлан ажиллах талаар албан бичгийг Авлигатай тэмцэх газраас Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Ш.Солонгод хүргүүлсэн” гэсэн юм.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(150.129.140.95) 2015 оны 09 сарын 30

Dash chini OBG ajilaj baih daa Otgon bayar saidatai niilj shatahuun gargaj idsen hulgaich shuu dee? tegeeed shuuhees yal avsan shuu dee?

0  |  0
Ganbaatar.d(27.123.214.115) 2015 оны 09 сарын 30

Bi harin shudraga guitsetgel Saitai Hun, turshlagatai ys zuiltei Hun gej bodoj bna. Deer. Ni oyunbaatar. Ooroo shudraga hundee huuhed. Baihiin. Medne yl Duustal nadaarai. Ni. Hohiroodog horigloson bizdee

0  |  0
Nymlhagva(110.3.33.154) 2015 оны 09 сарын 30

Tegeed ATG-iin yrgachinguudaa! Dashiig nasaar ni shiitgeh yl onooson umuu? Bas ta nar shig ulsiin san homtogoos huschih geed baina uu! Hunii hodolmorloh erhed ATG buu haldaa?!

0  |  0
zochin(103.26.194.125) 2015 оны 09 сарын 30

ene pz -nuud mongol ulsyg suitgeji bainaa . khun mundsan bish jaltan gemt khereg khiisen khuniig erguuleed turiin alband tomildog uls mongoloos uur baidagguy baikh , yos surtakhuun geji aikhawtar yum baidgiig mongolchuud mini khezee oilgodog bolokh yum bol doo. nuuguudukh ni tomilgoog ni khuleeji awch l baidag . argaguy l ukher mongol gekhees yakh we dee

0  |  0
Top