Намрын чуулган маргааш нээнэ

Автор | Zindaa.mn
2015 оны 09 сарын 30

УИХ-ын 2015 оны намрын ээлжит чуулганыг маргааш нээхээр болжээ.
 Чуулганы нээлтийн дараа УИХ дахь нам, эвслийн бүлгүүд хуралдаж Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх юм.
 
Мөн Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай хэлэлцэнэ. Энэ долоо хоногт дээрх хоёр асуудлыг холбогдох байнгын хороод болон чуулганы нэгдсэн хуралдаанаар шийдэх аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top