Такси үйлчилгээг зохицуулах журмын төслийг боловсруулжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 09 сарын 30

Аж ахуй эрхлэгчийн такси дуудлагын үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааг шаардлагатай зохицуулалтаар хангах, тэдний эрх, үүргийг тодорхойлох, эрх бүхий байгууллагаас хяналт тавих харилцааг тодорхойлох шаардлага зайлшгүй хэрэгтэй байгаа юм. Тиймээс Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас "Такси дуудлагын үйлчилгээг хянан зохицуулах журам"-ын төслийг боловсруулжээ. Уг журмын төслийг ирэх сарын 2-ны өдрийн баасан гаригт болох ШӨХТГ-ын хуралдаанаар хэлэлцүүлэх юм байна. Иймд хэрэглэгч, үйлчлүүлэгчид ШӨХТГ-аас гаргасан журмын төсөлтэй танилцаж, түүнд оруулах саналтай бол contact@afccp.gov.mn хаягаар илгээх боломжтойг тус газраас онцоллоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top