400-800 км замыг дөтлөх Сацын гүүр ашиглалтад орлоо

Автор | Zindaa.mn
2015 оны 09 сарын 30

Хөвсгөл аймгийн Рашаант сум, Сэлэнгэ мөрний Сацын булангийн гүүр ашиглалтад орлоо. “Хөгжлийн банк”-ны 5.86 тэрбум төгрөг санхүүжилтээр энэхүү гүүрийг “Эрдэнэ суварга” компани барьж гүйцэтгэн улсын комисст хүлээлгэн өгсөн байна.  

Өмнөговь, Хөвсгөл, Дорнод аймгийг нийслэл Улаанбаатартай холбох зорилгын дагуу Сацын булангийн гүүрийг барьж эхэлсэн юм. Нийтдээ 400-800 км замыг дөтлөх энэхүү гүүр ашиглалтад орсноор Дашинчилэн-Өлзийт-Хайрхан-Рашаант чиглэлийн хатуу хучилттай авто зам дээрх гүүртэй холбогдож, Хөвсгөл аймаг хоёр маршрутаар Улаанбаатартай шууд холбогдоно. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top