Нийслэлийн Засаг дарга асан Т.Билэгтийн хүүг онц хэрцгийгээр хөнөөжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 10 сарын 01

Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт орших Яргайтын аманд хүн амины онц ноцтой гэмт хэрэг гарчээ. Эл хэрэг нь энэ сарын 20-нд гарсан бөгөөд гэмт хэргийн хохирогч нь Улаанбаатар хотын Засаг дарга асан Т.Билэгтийн хүү байжээ.

 Эх сурвалжийн хэлж байгаагаар талийгаач хүүгийн дөрвөн мөчийг хүйтэн мэсээр гэмтээсэн ба машины яндангийн угаараар хордуулсан байдалтайгаар олсон байна. Өөрөөр хэлбэл машиных нь яндан руу нарийхан хоолой углаж, нөгөө үзүүрийг нь машин дотор тавьсан байжээ.

 Одоогоор гэмт этгээдүүдийг эрэн сурвалжилж байгаа бөгөөд хэргийг Эрүүгийн цагдаа, УМБГ-ын онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс шалгаж байгаа аж.

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(49.0.195.14) 2015 оны 10 сарын 02

Ямар аймаар яргачид вэ? ум мани бадми хум, ум мани бадми хум, ум мани бадми хум

0  |  0
зочин(103.229.120.195) 2015 оны 10 сарын 01

Билэгт дарга бол хээл хахууль элдэв асуудал гаргадаггүй, зөв хүн шүү дээ. 122.201.25.58 -т хэлэх муу үг олдохгүй байна. Бүх хараалын муу үг энэ нөхөрт гоёдоно.

0  |  0
Зочин(103.26.195.4) 2015 оны 10 сарын 01

burhan mini, uiliin ur gedgiig hen buhen sanah tsag shuu.

0  |  0
зочин(122.201.25.58) 2015 оны 10 сарын 01

зөв явбал зөөлөн замбуулин. үр хүүхдэд тусаж байгаам. ум маани бад мэ хум

0  |  0
Top