”Элэг Нэгтэн ” Монголын Хамгийн анхны англи хэл дээрх кино

Автор | Zindaa.mn
2015 оны 10 сарын 01

ДОЗ ПЛАС энтертайнтэнтийнхэн гадны уран бүтээлчидтэй хамтарсан кино хийх дуртай гэж болно. Үүнийгээ тэд "Монголын кинонд гадны уран бүтээлчид оролцох нь  Монголын киног сурталчилах том алхам" гэж үздэг. Тэр ч утгаараа "Элэг Нэгтэн" кинондоо Азийн  тэр дундаа Тайландын нэр хүнтэй жүжигчидтэй хамтран ажиллажээ. 
Түүнчлэн "Элэг нэгтэн" кино нь монголчуудын 100 хувь англи хэл дээр хийсэн анхны кино болж буйгаараа онцлог юм.
Киноны гол дүрийн жүжигчид нь англи хэлээр харилцсан бол, бусад жүжигчид нь тай хэлээр тогложээ. Харин Монголын үзэгчиддээ хүргэхийн тулд Монгол хэлээр ам барьсан байна. 
Энэхүү киноны нээлт Хүннү Молл кино театрт 2015 оны 10-р сарын 02-ны өдөр 15:00 цагт болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top