Ч.Сайханбилэгийн танхим дэд сайдгүй ажиллахаар боллоо

Автор | Zindaa.mn
2015 оны 10 сарын 01

Засгийн газраас боловсруулсан 2016 оны төсвийн төслийг УИХ-д өргөн барих гэж байгаа билээ. Тэгвэл энэ төсвийн төсөлд дэд сайдуудын орон тоо, тэдэнд өгөх цалин тусгагдаагүй гэж Сангийн сайд Б.Болор өнөөдөр мэдэгдлээ. Өөрөөр хэлбэл Ч.Сайханбилэгийн танхим ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс эхлэн дэд сайдуудгүйгээр ажиллах нь ээ. 

Уг нь энэ Засгийн газарт 15 дэд сайдын орон тоо бий. МАН засгаас гарсантай холбогдуулан хэд хэдэн дэд сайдын суудал одоогоор эзэнгүй байгаа. Тэгэхээр ирэх оны нэгдүгээр сараас дэд сайдуудын орон тоог байхгүй болгох учраас он гартал энэ сул орон тоонуудад томилгоо хийхгүй бололтой. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top