960 хүүхдийн сургуулийн барилга ашиглалтад орно

Автор | Zindaa.mn
2015 оны 10 сарын 01

Олон  улсын  жишигт  хүрсэн  эдийн засгийн  чөлөөт  бүс байгуулах  зорилгын  хүрээнд замын  үүд  боомтод   Шинэ  сум,  Замын  Үүдийн дэд  бүтцийг сайжруулах төсөл зэрэг  ажлууд хэрэгжиж  байгаа  билээ.  

Замын  Үүдийн дэд  бүтцийг  сайжруулах төслийн  хүрээнд БНХАУ-ын хөнгөлөлттэй  зээлийн  хөрөнгөөр цэвэр  усны гүний  худаг 3 ширхэг, ус  цэвэршүүлэх  үйлдвэр,   усан  сан 4 ширхэг, цэвэр  усны шугам  өргөтгөлийн насосны  станц,  бохир ус  цэвэрлэх  байгууламж, бохир  усны шугам  худгууд,  саарал  усны  шугам зэрэг  ажлууд 95% -ийн гүйцэтгэлтэй  хийгдэж байна.

Харин аймгийн хэмжээнд улсын  болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар энэ онд  960 хүүхдийн сургуулийн барилга, 100 ортой эмнэлгийн  барилга, 700 хүний суудалтай спорт цогцолборын барилга баригдаж байна.

 

Барилга  хот  байгуулалтын  дэд  сайд  Г.Байгалмаа дээрх ажлуудын  явцтай биечлэн  танилцаж,  үүрэг  даалгавар  өглөө.

Тэрээр  хэлэхдээ  960 хүүхдийн сургуулийн барилга ирэх онд ашиглалтад  орно, үлдсэн  хоёр  объектын  барилгын  явц  удаашралтай  байгааг  онцлов.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top