Монголоос гаралтай 5 дахь үеийн Сибир шулам

Автор | Zindaa.mn
2015 оны 10 сарын 01

ОХУ-ын “Зөн билгийн тулаан” реалити шоуны 13 дахь улирлын шилдэг оролцогч  “Сибирийн “шулам” гэгддэг хар домын шидтэн, зөн билэгч Елена Голунова Монголд эргэн ирэхээр боллоо. Тэрээр өөрийн тав дахь үедээ Монгол хүн байсан хэмээн зарлаж байсан юм.  Тэрбээр өнгөрсөн жил анх удаа Монголд зочлохдоо “Зөн билгийн тулаан” реалити шоуны 6 дахь улирлын ялагч хүү Влад Кадонийн хамт ирж байсан юм.   

Зөн билэгч Елена Голунова нь “Зөн билгийн тулаан” нэвтрүүлгийн  хамгийн өвөрмөц, чадварлаг оролцогч юм.  Түүнийг урьсан дэлхийн олон орны урилгаас татгалзаж, сонин хэвлэлд ярилцлага өгөхөөс дөлдөг ч энэ удаад эх оронд маань өөрийн удмын үсэрсэн цусныхаа тав дахь үеийн дуудлагаар ийнхүү эргэн ирэх нь ээ.

Зөн билэгч Елена Голуновагийн увьдас, өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийг харах, үхэгсдийн ертөнцөд нэвтэрдэг гайхамшигт чадвар Оросын төдийгүй дэлхийн даяар гайхагдсан бөгөөд олон мянган хүмүүс түүнд хувь заяага даатгуулахыг хүсдэг.

 

Тэгвэл энэ удаа монголчууд түүнтэй нүүр тулан уулзах боломжтой боллоо. Тэрээр энэ сарын 8-10-нд буюу ердөө хоёр хоног л Монголд зочлох нь ээ.  Дэлгэрэнгүй мэдээллийг 8938-7227 дугаараас аваарай.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(112.72.13.169) 2015 оны 10 сарын 02

Энэ одоо арай худлаа!!! Яаж ч харсан монгол терх алга!!! Шулам болохоороо л орсууд Монголоос гаралтай гээгvй бол! Ядаж худлаа ярихдаа угсаа гарал vvслээ бузарлаж шулам, четгер гэж буй хvн яав ч эрvvл биш. Шуналтай шулам л байна

0  |  0
bolor(27.123.214.113) 2015 оны 10 сарын 01

harinch bayartai bn meddeg chaddag n irj humuusiin aj amidraliig deeshluuleh heregtei

0  |  0
zindaa(182.160.37.175) 2015 оны 10 сарын 01

iamar aimaar ium be

0  |  0
ХАРАМСАЛ(112.72.6.30) 2015 оны 10 сарын 01

ХАРВААС ХАРИН Ч ЖИНХЭНЭ ШУЛАМ МОНГОЛЧУУДЫН ХАРЛАГАН, МУХАР СҮСЭГТЭЙ, БУРАНГУЙ ХОЦРОГДЛЫГ ДАЛМИДУУЛАН ХАЛААСЫГ НЬ ТЭМТЭРЧ, ХОВХ СОРОХООР ИРЭХ НЬ ДЭЭ. ХӨӨРХИЙ БИДНИЙ МУНХАГЧУУД, ХӨГЖЛИЙН ЗАМААС ХАЛЬТАРСНЫ ГАЙ ЭНЭ ДЭЭ. ХЭН ХҮНИЙ ТОГЛООМ. ДУРТАЙ НЬ ИРЖ ЦӨЛМӨЖ БАЙДАГ ААН??

0  |  0
Top