Цахим картаа аваагүй бол автобусанд зорчуулахгүй

Автор | Zindaa.mn
2015 оны 10 сарын 01

Нийслэлийн нийгмийн халамж үйлчилгээний газар, Тээврийн газар хамтран шинээр нэвтэрч буй цахим үйлчилгээнд нийтийн тээврийн зорчигчид хэр идэвхитэй хандаж байгаа шалгажээ. Энэхүү шалгалтаар хэд хэдэн зөрчлүүд илэрсэн байна. Тухайлбал, цахим картаа авалгүй бэлэн мөнгөөр зорчиж байгаа иргэд дутуу мөнгө хийх, хойд хаалгаар орж мөнгө төлөлгүй зорчих, картаа уншуулахгүй байх, залуучууд ахмадын картаар зорчих гэх мэт зөрчлүүд илэрчээ.

Иймд эдгээр зөрчил дутагдлыг засахын тулд иргэн бүрийг үүргээ ухамсарлан цахим картаа худалдан авахыг уриалж байна. Түүнчлэн Өнгөрсөн есдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн карт худалдан аваагүй иргэдийг 1000 төгрөгөөр зорчуулахаар яриад байсан ч хэрэгжээгүй. Харин энэ удаа цахим картаа аваагүй иргэдийг үүргээ ухамсарлахыг сануулан, автобусанд зорчуулахгүй байх санал гаргажээ.

 Цахим картаар зорчих 750 гаруй мянган хүний 400 мянга орчим нь одоогийн байдлаар картаа худалдан аваад байгаа гэнэ.


Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
3(202.21.115.242) 2015 оны 10 сарын 02

kart borluulah, tsenegleh tsegee oligtoi sn taraan bairshuulaachee... teriigee hiigeegui bj l urialaal bh ii

0  |  0
г(202.70.33.210) 2015 оны 10 сарын 02

Битгий хуц, үнэгүй болвол карт авна. Тэгж илүүдээ гарсан мөнгө алга. Юугаа ч мэдэхгүй төрийн тэжээврүүд.

0  |  0
зочин(122.201.31.168) 2015 оны 10 сарын 01

хүүхдүүд минь картаа аваа.

0  |  0
Top