Баянзүрхийнхэн шинэ амаржих газартай болов

Автор | Zindaa.mn
2015 оны 10 сарын 01

 Баянзүрх дүүрэгт  төсвийн хөрөнгөөр баригдсан 150 ортой шинэ амаржих газар өнөөдөр ашиглалтад орлоо. “Амгалан” амаржих газрын нээлтэд  УИХ-ын дарга З.Энхболд оролцож, үг хэлсэн юм. Тэрээр “Монгол Улс эх, нярайн эрүүл мэндийг сайжруулах, эндэгдлийг тогтвортой бууруулж, төрөлтийг дэмжих бодлого, арга хэмжээг тууштай хэрэгжүүлж байгаа. Үүний үр дүнд төрөлтийн тоо сүүлийн жилүүдэд хурдтай нэмэгдэж байгаа. 2000 онд жилд 40.000 эх төрж байсан бол 2014 онд 81.000 болсон. Төрөлтийн тоо 15 жилийн өмнөхтэй харьцуулахад 2 дахин нэмэгдэж 2015 онд монголчууд бид 3 сая дахь иргэнээ өлгийдөж авсан билээ. Эх нярайн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж сайжирч, эхийн эндэгдлийг 1990 онтой харьцуулахад 6 дахин бууруулж чадлаа. Энэ бүхэн эх хүүхдийн эрүүл мэндийн төлөө цаг наргүй ажиллаж байгаа эмч, сувилагч, асрагч та бүхний хичээл зүтгэлийн үр дүн юм” гэлээ.

Мөн тэрээр “Амгалан” амаржих газар нээгдсэнээр Баянзүрх дүүргийн эхчүүд ая тухтай, эсэн мэнд амаржих орчин бүрдэж байгааг онцолсон юм.

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(150.129.140.192) 2015 оны 10 сарын 02

Arvin gishuuniig asragchaar oruulyaaaa

0  |  0
Top