С.Зоригийн хөшөөнд цэцэг өргөнө

Автор | Zindaa.mn
2015 оны 10 сарын 02

09:00 цагт: Монголын Хуульчдын холбооны хоёрдугаар Их хурал Төрийн ордонд эхэлнэ.

10:00 цагт: Төрийн өмчит эрчим хүчний компаниудын засаглалын үнэлгээний дүнг танилцуулна

11:00 цагт: Ардчиллын удирдагч С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөнө.

11:00 цагт: БСШУ-ны сайд Л.Гантөмөр БНСУ-ын Боловсролын сайдтай боловсролын талаар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг гарын үсэг зурна./БСШУЯ-НЫ 401 тоотод болно/

12:00 цагт: Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд Авто худалдааны цогцолбор 2015 оны 10 дугаар сарын 04-нд нээлтээ хийх талаар Авто худалдааны цогцолбор, Авто тээврийн үндэсний төв, арилжаанын банк, татвар, даатгалын байгууллагууд хамтран мэдээлэл хийнэ.

12:00 цагт: МХАҮТанхимд “Ногоон Барилга” үзэсгэлэн яармагийн нээлт болно. Зохион байгуулагчид: “Каритас Чех Репаблик” Олон Улсын байгууллага, БОНХАЖЯ, Барилгын Зөвлөгөө Мэдээллийн Төв. “Ногоон Барилга” үзэсгэлэн яармагт “Ногоон” үйл ажиллагаа эрхэлж байгаа байгууллагуудыг үнэ төлбөргүй хамруулж, олон нийтэд таниулан сурталчлах, иргэдэд ногоон барилга, технологийн талаар нэгдсэн ойлголт, мэдээлэл өгөх, амьдрал ахуйдаа хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх, зөвлөгөө өгөх зэрэг үйл ажиллагаа явагдах юм.

12:00 цагт: Мишээл Экспо худалдааны төвийн үзэсгэлэнгийн танхимд Намрын ногоон өдрүүд-2015 нэгдсэн арга хэмжээний хүрээнд Ногоон хүнс-Эрүүл амьдрал өдөрлөг зохион байгуулагдана.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top