Есөн сарын байдлаар давхар дугаарын зөрчил 179 бүртгэгджээ

Автор | Zindaa.mn
2015 оны 10 сарын 02

Нийслэлийн замын түгжрэлийг бууруулах зорилгоор  өнгөрсөн 2012 оны наймдугаар сараас дугаарын хязгаарлалтын арга хэмжээг авч эхэлсэн билээ. Тэгвэл энэ үеэс давхар дугаарын бизнес хийгдэж эхэлсэн байна. Давхар дугаарын асуудал зөрчил жил бүр нэмэгдсэн дүр зураг байгаа аж. Тодруулбал, давхар дугаарын зөрчил 2013 онд 144 бүртгэгджээ. Харин өнгөрсөн 2014 онд 189 болж нэмэгдсэн байна. Энэ оны есөн сарын байдлаар л гэхэд давхар дугаарын зөрчил 179 бүртгэгджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top