Гар аргаар алт олборлогчдоос хураамж авахаар болжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 10 сарын 02

Ойролцоогоор хагас сарын өмнө Дорноговь аймгийн Сайхан дулаан сумын нутагт алтны шороон орд илэрсэн.Одоогийн байдлаар сумын төвөөс зүүн хойш гурван км орчимд буй газарт одоогийн байдлаар 60 гаруй иргэн гар аргаар алт олборлож байгаа аж. Эдгээр иргэдийн алтны шороон ордод оруулахгүй байж хүчрэхгүй байгаа тул Сумын Засаг даргын газраас алтны орд газарт зөвхөн орон нутгийн иргэдийг оруулж тэднээс сар бүр 53 мянган төгрөгийн хураамж авч байхаар болсон байна. Уг хураамж болгон авсан 53 мянган төгрөгийг байгаль орчныг нөхөн сэргээхэд зориулахаар төлөвлөжээ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top