С.Зоригийн хөшөөнд цэцэг өргөв

Автор | Zindaa.mn
2015 оны 10 сарын 02

 

Ардчиллын алтан хараацай С.Зориг агсан амь үрэгдснээс хойш өнөөдөр 17 жил болж байна.  Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар өнөөдөр  С.Зоригийн дурсгалыг хүндэтгэн хөшөөнд нь цэцэг өргөв.

Түүний хөшөөнд цэцэг өргөх ёслолд Төр, засгийн тэргүүнүүдээс гадна Ардчилсан намын удирдлагууд, С.Зориг агсны төрсөн ах С.Баяр, төрөл төрөгсөд, журмын нөхөд нь оролцов.

Өдгөөгөөс 17 жилийн өмнө, 1998 оны аравдугаар сарын 2-ны шөнө УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Дэд бүтцийн сайд агсан С.Зориг бусдын гарт амь үрэгдсэн билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top